Бакугийн “Их дуулга”: Жүдочид өчигдөр медаль авч чадсангүй, Монголын баг 14 дүгээрт орлоо
Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангиллын тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо болж өндөрлөлөө. Таван тивийн 61 улс орноос 206 эрэгтэй, 160 эмэгтэй, нийт 366 жүдоч чуулсан уг тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч өрсөлдөн барилдаж нэг мөнгө, нэг хүрэл медаль, хоёр шагналт байр хүртсэн амжилтаар 14 дүгээрт эрэмбэлэгдлээ.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Цогт-Очир хүрэл хүртэж, Б.Эрхэмбаяр /эр 66 кг/, Б.Баасанхүү /эм 48 кг/ тавдугаар байрт шалгарчээ.
Өчигдөр хүнд жингийн тэмцээн болсон ч манайхан нэмж медаль авч чадаагүй байна.
Багийн дүнг дэвжээний эзэн Азербайжан дөрвөн алт, хоёр хүрэл медаль /4,0, 2/ хүртсэн амжилтаар тэргүүлж, Нидерланд /1, 2, 1/, Серб /1, 2, 1/ удаалжээ.
ӨЧИГДӨР МАНАЙ БӨХЧҮҮД ХЭРХЭН БАРИЛДАВ
-100 кг. Б.Гончигсүрэн Тажикистаны рахматулло Мирзоевыг ялаад Азехбайжаны Ашиан Мирзаевт хожигдон тэмцээнээ дуусгав.
63 кг-д Саранцэцэгийн Лхагвадулам эхний даьваанд Японы Утана Терадад ялагдсан.
70 кг-д Мөнгөнтуяа эхний тойрогт хийлээд дараагийн тойрогт Испанийн Сара Родригезд ялагдан тэмцээнээ дуусгасан.
-78 кг-д Отгонбаярын Хүслэн Казахстаны Назерке Тилеухановаг ялаад Францын Маделейн Малонгад ялагдан тэмцээнээ дуусгав.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yag bodit baidal ni iim l baihgui yudaa. shalnii alchuuruud shd. Molai alt avch baina. muusain ataarhuu uhernuud