Саид Моллаей найман настай хүүд “ялагдав”

Азербайжаны нийслэл Баку хотноо болж өнгөрсөн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өндөрлөсний дараа дэвжээнд нэгэн сонирхолтой тулаан өрнөсөн нь спорт сонирхогчдын анхаарлыг гойд татлаа.
Энэ удаагийн “Их дуулга” тэмцээнийг эхнээс нь дуустал өсвөрийн тамирчид дүүргэж байсныг үзэгчид анзаарсан биз ээ. Дуртай спортоо үзэж дэмжсэн тэдгээр хүүхдүүдээс нэгэнд нь насан туршийн дурсамж бүтээх боломж олджээ.

Найман настай, жүдо бөхөөр хичээллэгч Мухаммед Шахвердили шигшээ багийн ах, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Саид Моллаейтай барилдсан юм. Хүүг Азербайжаны жүдогоос төрсөн олимпын аварга, домогт бөх Элнур Маммадли дасгалжуулжээ. Найрсаг, хөгжилтэй, хайр татсан энэ үйл явдал нь Азербайжан улсад жүдо бөхийн спорт хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэх ажлын оргил нь байв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхөн юм
Энэ хулгайчид манай улс мөнгө төлсөөр байгаа юу зөндөө хандив гуйсан өвчтэй хүүхдүүд байхын урлаг спортын бааснуудад хэдэн зуун саяар нь улсаас мөнгө өгдөгийг одоо болиоч ээ