СПОРТ
Льюис Хэмилтон Бразилийн “Хүндэт иргэн“ болов

Авто уралдааны “Формула 1” ангиллын дэлхийн долоон удаагийн аварга Льюис Хэмилтоныг Бразил улс хүндэт иргэнээрээ өргөмжилжээ. Өргөмжлөлийг гардуулж өгсөн парламентын гишүүн Андре Фигередо шийдвэр гаргахад түүний өнгөрсөн жил Бразилийн гран пригийн үеэр гаргасан хандлага нь ихэд нөлөөлснийг онцлон дурдсан байна.
Тэрхүү уралдаанд Льюис гараанаас хойгуур гарсан ч явцад урдаа байсан нисэгчдийг гүйцсээр хамгийн сүүлд Макс Ферстаппентай сэтгэл хөдөлгөм өрсөлдөөнийг харуулсаар түрүүлсэн юм. Түрүүлснийхээ дараа тэрбээр тойруулга дээр Бразил улсын далбааг барьж гарч ирсэн тус улсад хэрхэн ханддагаа илэрхийлж байв.
Льюис Хэмилтон Бразилийн гран прид гурван удаа түрүүлснээс гадна 2008 онд энд анх удаа дэлхийн аварга болж байсан юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.