Top StoriesЯрилцлага

Л.Цандэлэг: Улаанбуудайн үнэ өсөөгүй, Ц.Баатарсайхан, Х.Баттулга нарын гурилын бизнесийг шалга

Урьдач мэдээлэл нэг:

“Алтан тариа”-н дээд гурил кг нь 2256 төгрөгийн үнэтэй байна.

Харин наймдугаар сард 1721, тавдугаар сард 1579 төгрөг байжээ. Улаан буудайн үнэ өссөн нь үүний шалтгаан гэж гурил үйлдвэрлэгчид тайлбарлаж буй.

Есдүгээр сарын 28-нд “Монголын гурилын үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо”-ноос хэвлэлийн бага хурал хийхдээ ийн мэдэгдэж, зах зээлийн зарчмаар гурилын үнийг нэмэхээс өөр аргагүй байгаа талаар ярьсан байдаг.

Мөн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ “Улаанбуудайн үнэ өссөн учраас гурилын үнэ яах ч аргагүй өснө. Барих боломжгүй” хэмээсэн юм.

Урьдач мэдээлэл хоёр:

Харин энэ оны дөрөвдүгээр сард олон улсын хямралт нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан:

  • Мах
  • Гурил
  • Газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих хуулийг Засгийн газраас санаачлан, УИХ баталсан юм. Энэ хуулийн үйлчлэх хугацаа 2022.12.31-нээр дуусна.

Тэгвэл “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” нэртэй тус хуульд зааснаар:

  • Гурилын нөөц, нийлүүлэлтийг тогтвортой байлгахын тулд гурил үйлдвэрлэгч ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр олгох
  • Үүнд шаардлагатай татаасыг улсын төсөвт суулган шийдвэрлэх болсон.

Гэсэн ч гурил үйлдвэрлэгчид үнээ нэмэв.


Харин тариалан эрхлэгч Л.Цандэлэг улаан буудайн үнэ нэмэгдээгүй, гурил үйлдвэрлэгчид зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэж, өндөр ашиг хийж буй хэмээх байр суурь илэрхийлж байна.

Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Уг нь үнэ тогтворжуулах агуулгатай хууль УИХ баталж, гурил үйлдвэрлэгчид зээл авсан. Ингэсэн ч гурилын үнэ өссөн шалтгааныг улаан буудайтай холбон тайлбарлаад байна?

-3 хувийн хүүтэй, 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гурил үйлдвэрлэгчид авсан. Үнэ өсгөхгүй гэж ярьсаар байгаад авсан.

Цар тахлын үед ОХУ-аас импортолсон их хэмжээний улаан буудай дотоодын тариаланчдын 2021 оны борлуулалтыг хаасан. Одоо 2022 оны ч борлуулалтыг хааж байна. Улаан буудайг экспортолдоггүй. Тийм учраас нэг бол гурилын үйлдвэр авна. Эсвэл гахай, тахианд л өгнө. Ийм учраас эрэлт буурсан тул тариаланчдад улаан буудайн үнийг өсгөх ямар ч боломж байхгүй.

Гурил үйлдвэрлэгчид сүүлийн хоёр жилд улаан буудайг 500 төгрөгөөс илүү үнээр худалдаж аваагүй шүү, дотоодын зах зээлээс. Гэтэл 500 төгрөгөөр авчхаад, гурилаа 2000 төгрөгөөр зарж байна. Дөрөв нугардаг ийм бизнес өөр байна уу.

Үүнийг ер тавхан гэр бүл хийж байгаа. П.Цэнгүүний “Алтан тариа”, Ц.Баатарсайханы “Улаанбаатар гурил”, Ц.Баатарсайханы дүү Ц.Отгонбаатарын “Ургац”, Х.Баттулгын “Милхаус” гэх мэт таван гэр бүлийн компани л монололь.

“Тариаланчид улаан буудайны үнийг өсгөсөн учраас бид гурилын үнээ өсгөлөө” гэж хэвлэлийн бага хурал хийсэн дээ. Худлаа. Тариаланчид үнээ өсгөөгүй. Тэр бүү хэл худалдаж ч чадаагүй. Худалдаж авсан нь мөнгөө ч өгөөгүй байна.

Үүнийг албан ёсоор шалгах ёстой. Их хэмжээний мөнгө гарч ирнэ. Ингэж бие биенээ луйвардаж амьдарч болохгүй.

-Хүүгийн татаасыг нь төсөвт суулгаж байж гурил үйлдвэрлэгчид зээл авсан шүү дээ.

-Улаан буудайг тээрэмдэхэд 85 хувийн гарцтай гурил авна. Үлдэх 15 хувь нь хивэг. Хивгээ наадуул чинь улаан буудайнаасаа үнэтэй зарж байгаа. Монголд ийм дөрөв нугардаг бизнес ганц гурил л байна. Засаг төр хулгайчуудаа барьж, захирч чадахгүй байна. Ажлаа хийхгүй байна. Аманд нь тултал авлигал өгчихдөг юм уу. ХХААХҮЯ юу хийж байна. ШӨХТГ юу хийж байгаа юм. Цалин аваад сууж байгаа хүмүүс биз дээ.

-Энэ үндэслэлийг ХХААХҮЯ-ныхан мэдэж байгаа болов уу. Х.Болорчулуун сайд өөрөө “Зах зээлийн зарчмаараа өсөж буй” гэж тайлбарласан?

-Мэдэхгүй яадаг юм, мэдрэл муутай хүмүүс биш. Мэдсээр байж хөдлөхгүй байна гэхээр худалдагчихсан гэсэн л гэсэн үг. ХХААХҮЯ-ыг гурилчид базаж байна шүү дээ.

Ямар онгоц, хиймэл дагуул хийх гэж байгаа биш дээ. Улаан буудайг нэг юман дундуур гүйлгэж няцлаад л, гадна талынх нь улаан хальсыг ялгаад авчхаж байгаа ш дээ. Үүнийг л гурил гээд байгаа. Бид чинь Чингис хааны үеэс л хоёр чулууны хооронд улаан буудайгаа няцалж, тээрэмдээд, гурилаа идэж ирсэн биз дээ. Туркийн гурилын хямдхан төхөөрөмжүүд авчраад тавьчихсан. Хоёрхон хүн ажиллана. Хүн гайхаад байхаар технологи ер биш.

Засгийн газар юу ч хийхгүй байна. Талхны үнэ ямар болсныг УИХ-ын гишүүд яагаад сонирхдоггүй юм. Гэр хорооллоор яваад үз, талхаа хувааж авч байгаа. Ядаж 1000 төгрөг байг л дээ. Үүнийг шалгаж, тогтоож, нөхөн төлүүлж, ядах нь аа цагаан сарын үеэр иргэдэд гурилын үнийн хөнгөлөлт үзүүлэх ёстой.

Үргэлжлүүлэн түүнээс улаан буудайн тариалалт, ургац хураалт, шатахуун болон тээврийн зардлын өсөлт зэргийг асуух гэсэн боловч ярилцлагаа дуусгахыг хүслээ.


Албаныхан улаанбуудайн үнийг өнгөрсөн жилээс 40 хувиар өссөн гэж мэдээлж байна. Үүний дээр:

  • Ургамал хамгааллын зардал  80 хувиар
  •  Бордооны үнэ 100 хувиар буюу улаанбуудайн тариалалтын зардал дунджаар 60 хувь өссөн гэдэг тооцоо бий.

Харин тариаланч Л.Цандэлэгийн тухайд 2020 онд ОХУ-аас импортолсон улаан буудай одоо ч борлуулагдаж дуусаагүй байгаа тул дотоодын тариаланчид бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх зах зээл байхгүй хэмээж байна. Мөн УИХ-аас баталсан хуулийн хүрээнд гурилын үйлдвэрүүд хөнгөлөлттэй зээл авсан ч  зохион байгуулалттайгаар үнээ өсгөж байна гэсэн байр суурь илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 9, 2022 08:09

Үнэн бол энэ үнийн зөрүүг үнэхээр ш�##�гамаар юм байна

Зочин
Зочин
11 сар 9, 2022 10:04
Reply to  Зочин

ХАМГИЙН ГОЛ ТОГЛОГЧ БОЛ ХХААХҮЯны САЙД БОЛОРЧУЛУУН ШҮҮ ДЭЭ.ТЭР Л МОНГОЛ ДЭЛХИЙД ХАМГИЙН ХЯМД ГУРИЛ ИДЭЖ БАЙГАА , ҮНЭ БАРИХ БОЛОМЖГҮЙ ГЭЭД ЗАРЛАЧИХСАН ШҮҮ ДЭЭ ЯАМ НЫ САЙД НЬ ЗАРЛААД , ЯАМНЫ САЙД НЬ ӨӨРИЙНХӨӨ ГУРЛЫН ҮЙЛДВЭРИЙН ГУРАЛНЫ ҮНЭЭ НЭМЧИХСЭН ШҮҮ ДЭЭ .БУРУУГ БУСДАД БҮҮ ТОХОЖ ХЭРЭГГҮЙ ЭЭ

Зочин
Зочин
11 сар 9, 2022 22:26
Reply to  Зочин

Болорчулуун гэж орк улс орноо бодхгүй зөвхөн өөрийнхөө гурилын үйлдвэр ухаантай новшоо л хамга�##�аад өөрөө хэдэн х�##�тар төргөг ахиу олох гээд өлөн царайлж бнам бишүү огцрооч чи

Ззззз
Ззззз
11 сар 10, 2022 07:53
Reply to  Зочин

Харин чДорнод гурил хамгийн хямд шүү.Дорнод т�##�х одоо ч 1100 байгаа шүү.Тийм болохоор сайдад буруу байхгүй.Харин ч сайн ажиллаж байгаа шүү

Зочин
Зочин
11 сар 9, 2022 08:11

Gehdeee delguurt orohod arai hymdhan haragdmaar bvgd l unetei bdg daa

Зочин
Зочин
11 сар 9, 2022 08:11

Үнийн зөрүү ингэж их гарч байхад мэдэгдмээр юм.

Зочин
Зочин
11 сар 9, 2022 08:12

Peeee 4 nugalchihsan bn shdeeee ymar ni unee nemeed ymar ni unee nemeeggvi zaraad bgam be shalga shalga

Зочин
Зочин
11 сар 9, 2022 08:13

Шун�##� ихэдвэл шулам болно

Одхүү
Одхүү
11 сар 9, 2022 08:45

Тийм амархан юм бол өөрөө үйлдвэрээ бариачээ .Нэг л их ялархсан хүн .Миний төлөө тариа тариад байгаа юмуу

Зочин
Зочин
11 сар 9, 2022 08:45

Женко, Баатарсайхан гэж ёстой нэг шун�##�ын тулам цаашаа ллрууд бнаа. Улсаас ш�##�гаачээ. Буруутай бол шийтгэл гээч юм байх байлгүй дээ.

Baba
Baba
11 сар 9, 2022 22:11
Reply to  Зочин

Үнэ чөлөөт зах зээлийн зарчмаар л зохицуулагдах ёстой. 5 компани зэрэг үгсэхгүй байх аа, цаанатай наанатай л байх. Яг улаанбуудай зарж байгаа компаниас хэдээр зарж байгааг нь асуух хэрэгтэй юм байна. Энэ ч бас л шоучин нөхөр ш дээ.

Зочин
Зочин
11 сар 11, 2022 09:16
Reply to  Baba

Чөлөөт зах зээлийн системийг арай л буруугаар хөгжүүлээд байна уу? Төрөөс дангаар ноёрхох, монопол байд�##� үүсгэхийн эсрэг ШӨХЗГ хян�##�таа сайжруулж өндөр дүнгээр торгууль тавьж үнэ бууруулах хугацаат мэдэгдлийг 5 аж ахуйн нэгждээ өгч зах зээлийн зөв гольдролд нь оруулмаар юм.

Зочин
Зочин
11 сар 9, 2022 09:03

Сайд нь өөрөө гурилын үйлдвэртэй тэгээд үнээ нэмсэн

Зочин
Зочин
11 сар 9, 2022 09:18

Shalga shalga

Дангаасүрэн
Дангаасүрэн
11 сар 9, 2022 09:20

АТГ ш�##�гах ёстой шүү....

Зочин
Зочин
11 сар 9, 2022 22:27

Шударга өрсөлдөөнийхөн юу ч хийхгүй мануухайнууд бна аа

Зочин
Зочин
11 сар 9, 2022 09:41

Ш�##�га2

Зочин
Зочин
11 сар 9, 2022 10:26

жонхуу баттулгын гай яасан ч дуу�####�ггүй юм бэ.Жонхууд хариуцлага тооцох цаг болсон

Улаанбуудайн үнэ өсөөгүй
Улаанбуудайн үнэ өсөөгүй
11 сар 9, 2022 10:39

Улаанбуудайн үнэ өсөөгүй байхад гурилын үнээ нэмдэг харамс�##�тай. ТӨР засгаас улаанбуудай тари�##�даг компаниудад их л хөнгөлөлт үзүүлдэг шүү дээ. ШИНЭ ХАА н сайдтан өөрөө гурилын үйлдвэртэй хүн. ГУРИЛЫН үнэ нэмэх бас сонирхол байна. САЙД томилоход бас бодууштай юм байна шүү ДАРГА нараа

Зочин
Зочин
11 сар 9, 2022 12:04

Төрийн эрхмүүд анхаар�##�даа авах хэрэгтэй дээ

Gah2
Gah2
11 сар 9, 2022 12:08

Chaadag p###aaa

Зочин
Зочин
11 сар 9, 2022 14:01

Hen heniihee heriig gaihaw gegech ni l bolj bhshiw

Зочин
Зочин
11 сар 9, 2022 15:25

Псих

иргэн
иргэн
11 сар 9, 2022 18:06

Эр хүн байж Хүний мууд дуртай Хөгийн *Новш* вэ энэ Цандэлэг чинь, Өөрмйгөө нэг их Энхийн цагаан тагтаа гэж боддог юм байх даа,,,,

Зочин
Зочин
11 сар 9, 2022 18:44

Худлаа ярьж хулгай хийхээ болиод шууд ДЭЭРЭМ хийдэг болжээ. Энэндээ бүүр дасан зохицоод суудаг болжээ.

Зочин
Зочин
11 сар 9, 2022 18:58

Төр засгийн толгойд өлөнгүүд байхад аргагүй гэж

Зочин
Зочин
11 сар 9, 2022 19:47

Болорчулуун өөрийн гурилын бизнесээ цэцэглүүлэх гэж үнийг өсгөсөн.

Зочин
Зочин
11 сар 10, 2022 06:21

ИРГЭДЭД ГУРИЛ ИМПОРТЛОХ ЭРХИЙН ОЛГОНО УУ. ТЭГВЭЛ ГУРИЛ ИНГЭЖ ГАЛЗУУРТЛАА ӨСӨХГҮЙ ШҮҮ ДЭЭ.

Соёлтой сайдын намбатай байж үзээч
Соёлтой сайдын намбатай байж үзээч
11 сар 10, 2022 08:07

Анхнаасаа ашиг сонирхолын зөрчилтэй Болорчулууныг сайдаар тавьсан одоо өрхийн гурилын хэрэгцээгээ бууруулна эрүүл мэндэд цавуулаг нь сайн биш бас тарг�##��##�тын нэг үндэс шүү

иргэнИРГЭН
иргэнИРГЭН
11 сар 10, 2022 12:00

ГУРИЛЫН ҮЙЛДВЭРТЭЙ ХҮНИЙГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДААР ТАВЬДАГ БУРУУ ШҮҮ ДЭЭ.

Цэцэг
Цэцэг
11 сар 10, 2022 13:05

Зөв

Нэргүй
Нэргүй
11 сар 11, 2022 16:07

Хүрэлсүх Оюунэрдэнэ төр бар ж чадахгүй бол зай бол Ашиг сонирхлын зөрчилтэй Болорчулуунаа
Зайлуул ямар ман намд боловсон хүчны нөөц
Байдаггүй юмуу яс мөлжиж байгаа юм шиг хэдэн хулгайчуудаа эргүүлж тойруулаад томилоод
Хулгай хийх боломжийг нь өгөөд байх бололтой
Дараагийн сонгууль айсуй зөв засаглаж
Нам төрөө цэвэрлэж чадахгүй бол дахиж
Засаглаж чадахгүй байх шүү та нарын үлгэрт итгэх хүмүүс улам л цөөрөөд байна шүү

Зочин
Зочин
11 сар 12, 2022 01:42

Ийм худлаа мэдээлэл өгөх нь энэ хүнд ашигтай байдаг юм байх да. Жил болгон ийм эргүү б�##�ай юм бичиж байх юм

Зочин
Зочин
11 сар 12, 2022 07:07

Guril uildwerlegchdiig shalgax xeregtei yum bn. Ugsen bj ard tumnii xalaasiig xoosoldog ex oronch bus iim xumuust xariutslaga toots. Ard tumnii tuluu duugarch bj xungululttei zeel awchxaad daraa n esreg ajil xiiged bga ene aj axuin negjuuded shalgaj unen xudliig togtoo.

Ядуу тариачин
Ядуу тариачин
11 сар 19, 2022 23:28

Яамны бодлого ч байхгүй болсон.
Амьдаа нар аврана ч гэж юу байхав. Зоосны нүхээр бодлогогүй гаргасан шийвэрүүд баялаг бзтээгчдэа б�##�лаж бн тэр 200 мянган тонн буудай тари�##�анчдыг дампууруулсан.

Холбоотой мэдээ

Back to top button