СПОРТ
З.Блаттер: Хөлбөмбөгийн ДАШТ зохиох эрхийг Катарт өгсөн нь алдаа байсан

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Зепп Блаттер “ДАШТ кохион байгуулдах эрхийг Катарт өгсөн нь алдаа байсан” гэж мэдэгджээ. 2009 онд зохион байгуулагч сонгох үед ерөнхийлөгч байсан хүн ингэж хэлсэн нь олон улсын анхаарлыг татсан юм.
Тэрбээр Швейцарийн “Tages Anzeiger” сонинд өгсөн ярилцлагадаа “Катар нь хөлбөмбөгийн ДАШТ шиг том үйл явдлыг зохион байгуулахад хэтэрхий жижигдэнэ” гэж ярьжээ. Сэтгүүлч “ДАШТ Катарт болох ёсгүй гэж та хэлэх гээд байна уу” гэж лавлахад “Тийм” гэж хариулсан байна.

ОУХХ-ны гүйцэтгэх зөвлөл 2002 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг 2009 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Катар улсад олгосон юм. Тухайн үед зөвлөлийн 22 гишүүний 14 нь Катарт санал өгснөөр АНУ-ыг ялж, эрхээ авч байсан билээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.