НИЙГЭМ

"Майндтеч" ХХК: Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосоо 6600 төгрөгөөр худалдаална

Монгол шиг хөгжиж буй улсуудын хувьд дотооддоо үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ гадаадын зах зээл рүү нийлүүлэх нь эдийн засагт үлэмж өгөөж өгөөд зогсохгүй том ололт амжилт болдог.

Тэгвэл, манай улс БНСУ руу ургамлын тос экспортолж эхэлсэн. Тодруулбал, 800 тонн ургамлын тос нийлүүлэх гэрээг тус улсын талтай хийжээ. Монгол үйлдвэрийн ургамлын тос нь органик хөрсөнд тариалсан түүхий эдээр хийдэг бөгөөд транс тос агуулаагүй, ханасан тосны агууламж бага гэх мэт олон давуу талтай учраас гадаадын улсууд ихээр сонирхдог байна.

Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 150 гаруй хувиар нэмэгдсэнийг статистикийн байгууллага мэдээлсэн. Тэгвэл эдийн засаг хүнд энэ цаг үед ард иргэдийн нуруун дээрх ачааллыг багасгах үүднээс үндэсний үйлдвэрлэгч "Майнд Теч" Сэлэнгэ үйлдвэр үнийн хувьсгал хийх санаачлага гаргасан байна. Ингэхдээ зах зээл дээр 9000-10000 төгрөгөөр борлуулагдаж буй импортын ургамлын тосыг орлох бүтээгдэхүүнээ 35-40 хувиар хямдруулж 6600 төгрөгөөр борлуулахаар болжээ.

Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбат: “Бид 2012 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлж эх орондоо ургуулсан эрүүл хөрсний шим уриатайгаар Эзэгтэй, Оргих ургамлын тосыг дотоодын хэрэгцээнд хүргэж эхэлсэн. Европын жишигт нийцсэн тосны ургамал боловсруулах, цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалтад оруулснаар жилдээ 30 мянган тонн  ургамлын тосыг дотоодын болон экпортын зах зээлд нийлүүлэх боломж бүрдээд байна.

Валютын ханш өсөж ургамлын тосны үнэ нэмэгдээд байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэгч компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд үнийн хувьсгалыг санаачлан литр ургамлын тосны үнийг 6600 төгрөг болгон энэ оныг дуустал хэрэглэгчиддээ хамгийн хямд үнээр хүргэх ажлыг эхлүүллээ” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш сайн бн шүү. Эхлээд эх орноо бүрэн хангаад гадагшаа зарвал зүгээрсэн. УБт хаанаас авахын бол.

Зочин
Зочин

Ямар нэртэй тос хаана борлуулж байгаа талаар мэдээллээ тавиачээ

Зочин
Зочин

ЭЗЭГТЭЙ сайн тос шүү , байнгын хэрэглэгч нь бна аа ,

Холбоотой мэдээ

Back to top button