УЛС ТӨР

Гангийн үйлдвэр босгох бус, 15 сая ам.доллар олохын зовлонд унасан ДТҮ, хөөрхий

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" өдгөө гангийн шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлаа ид явуулж байх ёстой байв. Гэвч энэ он дуусахаас өмнө 15 сая ам.доллар олж, улсын төсөвт төвлөрүүлэх болчхоод сууж байна.

Төр эл компаниа "Кью Эс Си" ХХК-иас аваад ГУРВАН дарга сольсон түүхтэй явж байна.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээг цуцалж, төрийн мэдэлд авсан нь дөрөвдүгээр сард юм. Төр авуутаа ТӨБЗГ-ын бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Шинэхүүг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Удалгүй Ц.Шинэхүүг буцааж, ТӨБЗГ-ын дэд даргаар ажиллаж байсан А.Ариунболдыг захирлаар нь томилсон билээ. А.Ариунболдыг ч удаасангүй. Одоогоос гурван долоо хоногийн өмнө МАХН-ын генсекээр ажиллаж байсан Н.Энхбаярын ойрын хүн гэгддэг Г.Дугаржавыг аваачив. Түүнийг хэр удаахыг хэн ч таашгүй. Учир нь тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн АТГ-т шалгуулах хүсэлт өгөөд байгаа билээ.

Ийнхүү долоохон сарын хугацаанд гурван ч даргын нүүр үзсэн компанийн засаглал тогтворгүйгээс болж үйл ажиллагаа нь ч сайнгүй байгаа гэх шуум хөшигний ард яригддаг.

Гэтэл "даарин дээр давс" гэгчээр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан 15 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг Засгийн газраас авчхаад байдаг. Эл хэцүү даалгаврыг биелүүлэхэд он дуусах хүртэлх "ганцхан сарын хугацаанд амжихгүй л болов уу" гэсэн таамаг ч хөвөрч эхэллээ.

Учир нь саях шинэ захирал очоод зөвхөн "Хүдэр үйлдвэрлэл" рүү голчлон анхаарч, явуулж байгаа аж. Энэ нь зөвхөн "Эрдэнэт үйлдвэр"-т зориулж бэлдэц үйлдвэрлэж, арматур огт гаргахгүй байгаа гэсэн үг юм. Ган бол Монгол Улсад нэн шаардлагатай стратегийн гол бүтээгдэхүүн. "Кью Эс Си” ХХК гангийн шинэ үйлдвэр барих төслийг төрийн өмнөөс үүрч, энэ чиглэлийн судалгааг сүүлийн найман жил хийсэн байдаг. Өдгөө үйлдвэрлэлээ эхлүүлээд явж байх хугацаа. Гэтэл төрийн нэрийн өмнөөс очсон захирлууд нь гангийн үйлдвэр ашиглалтад оруулах нь битгий хэл байгаа нөөцөөрөө ган үйлдвэрлэж ч чадахгүй суугаа сурагтай.

Жилийн орлого 400 гаруй тэрбумд, улсад төлөх татвар нь 80 гаруй тэрбум хүрээд байсан эл үйлдвэр өнөөдөр 15 сая ам.доллар буюу 51 гаруй тэрбумын татвар ч төвлөрүүлж чадахгүй хэмжээнд хүрч хувь заяа нь чухам хаашаа яваад байна вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 15, 2022 08:26

Huraaaj awchihaaad yaj ene ih toswiiig ulsiin tosowt bairshuul geed bgag chin l oilgohgvi bna

Зочин
Зочин
11 сар 15, 2022 08:28

Аль хэдийний аж үйлдвэрлэлээ эрхэлж байсан бол нэхэгдэхгүйгээр нэмээд өгөх байсан байлгүй. Өөрсдөө л ийм байд�##�д оруулсан гангийн үйлдвэрийг

Зочин
Зочин
11 сар 15, 2022 08:29

Darhanii uildwerleguuudiiig tor yg yaaa geeeed bgam be? Uildweriig huraaj awchihaad yaj mongo gargaj og geed bgam bol

Зочин
Зочин
11 сар 15, 2022 09:07

Энэ үйлдвэрүүдээ ажиллагаанд оруулаачээ

Зочин
Зочин
11 сар 15, 2022 09:07

Битгий ичээ Хамар Ганболдод хадаг барь.

Зочин
Зочин
11 сар 15, 2022 09:41

Ysaa bulaatsaldaj bgaaa nohoi shg bhiin mongol humuus bndaa hel amaaraa oilgoltsoj boldoggvi ymu

Зочин
Зочин
11 сар 15, 2022 09:57

Gishgeegvi bhad chin hol deer gishgeed bn gdgtei l adilhan ym bolood bga ym bishvv

Зочин
Зочин
11 сар 15, 2022 10:13

Arai arai2

Бүгд харж байна.
Бүгд харж байна.
11 сар 15, 2022 22:11

Хувийн компани боль үз.Та нар юу ч хийгээгүй. Юун гангийн үйлдвэр Үйл ажиллагаа чинь төр авахаас өмнө муудсан байсан. Төрөөс авад дордуулсан.

Иргэн
Иргэн
11 сар 15, 2022 23:35

Энэ үйлдвэр зөвхөн хаягд�##� төмөр хайлуулж бүтээгдэхүүн хийдэг юм. Гэтэл хаягд�##� төмөр Монголд бараг дуусаад Үйлдвэрлэл тогтвортой явуулах хэмжээний нөөц �##�га. байгаа. Улс төржөөд байхаар байдлыг ойлго.

Suhee
Suhee
11 сар 16, 2022 08:03

НААД ҮЙЛДВЭРЭЭ ГАНБОЛДОД ӨГ ГЭРЭЭГЭЭР

Зочин
Зочин
11 сар 16, 2022 09:08

МАН намын томцуулын Улсаа идэж уухын эхлэл ЖДҮ-ээр тавигдаж Хөгжлийн банкаа хулгайлж Улсын чух�##� үйлдвэр газруудыг бүгдийг *цөлмөж* дуусгах стратегтэй юм?

Холбоотой мэдээ

Back to top button