Нийгмийн

“Энержи ресурс”-ийн захирал Г.Батцэнгэлийг Цагдаагийн байгууллага дууджээ

“Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэж шахмал түлшний угаараас үүдэж, зургаан хүний амь нас эрсэдсэн гэх хардлага явж буй.Зургаан хүний амь эрсэдсэнтэй холбогдуулан, Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлсэн юм. Энэ үеэрээ ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв?

Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов? Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна” гэж онцолсон юм.

Улмаар “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл өчигдөр мэдээлэл хийж, “6300 ккал/кг илчлэгтэй хог байдаг бол надад харуул. Мэргэжлийн хүний үгийг сонсох хэрэгтэй шүү. Бид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж Улаанбаатарын утааг бууруулахад хамтарч ажилласан. Үнэхээр үр дүнтэй бол тав хүртэл жил нийлүүлье гэдгээ ч хэлсэн” гэж мэдэгдсэн юм.

Уг мэдэгдлийн дараа “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Цагдаагийн байгууллагаас дуудсан байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудастаа “Цагдаагаас утасдаад хүрээд ир гэж байна. Сэжигтэн гэж байцалт авах юм уу, өмгөөлөгчтэй очих уу? гэсэн үгүй л гэнэ. Ажлын цаг гэж баймаар л юм? Үгүй юу?” гэжээ.

Г.ҮҮЛТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Mongol yalna
Mongol yalna

Jenko gedeg uher mongoliig tsulmuj duusahgui nee 2008 ond shahmal tulseer utaagui bolgono geed 2terbumiig tsusalsan ba ene hoorond heden huuhed hordson bol hechneen hun hulhi spirteer uhsen bol gemt heregten erinhiilugch bolson ba iim bolood mongol yaduuraad hyamraad ba

LesOrdiff
LesOrdiff

Cialis 2 5 Mg Costo http://abuycialisb.com - order cialis online Lasix Without Prescriptions Cialis Cialis Belgique Vente Libre

MatFuse
MatFuse

Citalopram Propecia http://cheapcialisir.com - Buy Cialis Viagra Online Bestellen cheapest cialis 20mg Cialis Viagra Venta

Холбоотой мэдээ

Back to top button