Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Хагарсан, хагаралдаагүй хоёр "сүр данзан"

Гурван аравны зөрүү

Найман жил төрийн эрх барихаар УИХ-ын хоёр удаагийн сонгууль, Төрийн тэргүүний сунгаанд ялалт байгуулсан МАН. Энэ нам дотор үе солигдох процесс явагдаж байгаа гэдэг нь тэнэг хүнд ч илхэн л харагдаж буй. Угаас энэ намын түүх нь юм. Залуус нь түрж гарч ирээд, ах нараа явуулдаг.

Энгийн логикоор бодоход ч тэр, явж буй ах нар нь дүү нараа барьж авч үнсээд л "Заа, эрх мэдлээ сайхан хэрэгжүүлээрэй" гэж ерөөгөөд, дуу дуулаад гараад алхчихгүй. Тэд өөрийн карейрийн нэгэн хэсгээ дүү нартаа хүчээр л өгч, эл үе солигдох процесст чанагдаж оддог.

Бүлэг, фракциуд ч хүчээ саарахаар "Цаст уулын цагаан барс цагаа болохоор шоргоолжид бариулах"-ын үлгэрээр намаасаа хэрчүүлдэг жамтай.

Тийн МАН доторх тогтсон хэлбэршил эдүгээд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын дунд өрнөж байна. Тэдний насны зөрүү 22 бөгөөд үечлэлээрээ 60, 70 оныхноор цэвэр зааглагдаж, 80 он руу орно. Бүдүүлэг дүнгээр бол бараг л гурван арван тэднийг зааглаж, дунд нь 70 оныхон пээдийн зогсчээ.

Хоёул худалч, хоёул эх оронч

Манай "Роомоо" гаригаас ирсэн хэт мөрөөдлийн хауст амьдрагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр "МАН дотор үе солигдож байгаа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар муудалцсан гэж хэвлэлийнхэн их бичиж байгаа. Тэдний хүслээр болохгүй байх аа" гэж ярив.

Үнэндээ урд орой нь л гэхэд тамхины цэгийн мэдээгээр тэр У.Хүрэлсүхээр "Та нар УИХ-аа тарааж, шинэ сонгуулийн дараах үр дүнгээр Засгийн газраа шинээр эмхлэн байгуул. Нүүрсний хулгайч илрүүлэх ажил тань намын нөхөд рүү орохгүй байна. Нэг мөр үүнийгээ ажил болгохгүй бол би өөрөө санаачлагыг гартаа авна" гэх агуулгаар навс загнуулсан байв.

Тийн атлаа Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхийлөгч тийм шахалт үзүүлээгүй" гэв. Мэдээллийн хурлаас өмнөхөн Ерөнхийлөгчийн хүмүүс хэвлэлүүд рүү ярьж, "Ерөнхийлөгч УИХ тарахгүй бол засагтай үзэлцэнэ" гэдэг мессижээ хэдийнэ хүргэсэн байв.

Хөгтэй ч хоёр бол доо. Үнэндээ нийтийн дэмжлэг авах жагсаалд тэд анхандаа дуртай хандацгаасан. Нэгт, нүүрсний асуудалд Засгийн газар нийтийн дэмжлэг авах хүсэлтэй. Хоёрт, тэдний булаацалдаж буй МАН-ын генсекийн суудлыг Бага хурлаар шийдэх гэж байсан ч эцэслэн тохирч чадаагүй байсан үе. Утгачилбал, жагсах үймэх нь тэдний хэн хэнд хэрэгтэй байсан агаад ордонд жагсагчдыг нэвтрүүлэх дүр зургийг эртнээс тооцсон байсан гэгдэж буй.

Тийн атлаа жагсаалын пянгаа хэн хэн нь даасангүй. Нийтийн уур амьсгалаас хоёулаа айв. Айсан учраас дараалан, айхтар эх оронч мэдэгдлүүд хийв. Гэвч хоёулаа худлаа ярив. Тэднийг үнэндээ хэвлэлүүд муудалцуулсан биш. Өөрсдөө л дотооддоо уралцаж буй.

Хагарсан, хагаралдаагүй хоёр цаашдаа хэрхэх вэ

Үнэндээ У.Хүрэлсүх шиг өнгөрсөн хугацаанд нүүрсчидтэй нийлэлдэн хоршин давхисан хүн байхгүй. Б.Ганхуягийг зөвхөн Эрдэнэт хотод Ерөнхийлөгчийн сонгуулиар нүүрсний хичнээн төгрөг аваачиж, тараасан гэж бодно. Маш их шүү. Голомтын Б.Баясгалан У.Хүрэлсүхийн эхнэртэй нэг анги, тэд гэр бүлийн найзууд гээд л цааш үргэлжилнэ. Тийн атлаа манай, танай нам ялгахгүй нүүрсчидтэй тэмц гэж ил шоудав.

Л.Оюун-Эрдэнийн хувьд жагсаалаас "Энэ бүх асуудал ерөөсөө л тогтолцооны гажуудлаас үүссэн" гэх нийтийн түрлэг барьж аваад, ҮХНӨ-ийг явуулах ашигтай бланс дээр буужээ. Төрийн гурван өндөрлөгийн хүрээнд 2023 онд УИХ-ын сонгуулийг ээлжит бусаар зарлах агуулга дээр тохирсон харагдав. Гэхдээ ингэснээрээ тэд найрамдчихсан юм биш.

Ирэх өдрүүдэд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын дунд УИХ-ын сонгуулийн мандатаа ямар харьцаагаар хуваан авах уу гэдэг том дайн үүснэ.

Цаашлаад АН-аас У.Хүрэлсүх шуудхан С.Баярцогтыг дэмжчихвэл нөгөөх нь гөжүүдэлж зогсохоо л бодох юм. Энэ мэтээр МАН доторх үе солигдох процесс мандат хуваарилалт, шинээр бүрдэх Засгийн газрын бүрэлдэхүүн зэрэгт тэд ихээхэн өрсөлдөөн үүсгэх нь тодорхой харагдаж буй.

Хэсэгхэн харахад л, Хэнтийн хоёр сүртэй даргыг хэвлэлээс болж муудаагүй. Хамгийн эвтэй байж болох байсан ч эрх мэдлийн төлөөх тэмцэл тэднийг гүн хагалсаар буйг анзаарчхаж болно. Тэр цаг хугацаа одоо ч өрнөж буй. Хагарсан, хагаралдаагүй хоёр баатар яахав, гэхдээ. Хамгийн чухал нь, тэд нийтийн эрх ашиг дээр хэрхэн тоглохыг л анзаараарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ах том
Ах том
12 сар 7, 2022 08:21

ХҮРЭЛСҮХ өөрийн хүнээ Данхарын оронд тавих чимээ сүүлийн үед дуулдах боллоо. Анхнаасаа ар нуруундаа хутга ша�##�гах амбиц ихтэй БОЛОВСРОЛГҮЙ хөлдүү бацаан сонгосон �##�даа нь Жонхуугийн шах�##�т Херо Баатарын хор найруулганд өөрөө өөрийгөө хийчихсэнд л байгаа юм.

Анука
Анука
12 сар 7, 2022 08:27

Манай Оюукаа хичээгээд хичээгээд энэ. Юу ч хийсэн з�##�уусынх нь буруу болдог доо.

Зочин
Зочин
12 сар 7, 2022 09:10

2023 онд сонгууль болох байх Оюун-Эрдэнэ,Нямбаатар нар хулхины ах нараасаа с�##�ах болтугай.Бид авилага, арын ха�##�гагүй хөгжих цаг болсон.

Зочин
Зочин
12 сар 7, 2022 09:13

Тогтолцоо руу буруу чихээд нэмэргүй. Харин төрийг удирдах ноён нуруу, ухаан, туршлага, мэдлэг, боловсрол дутагд�##�тай байгаа нь харагдаж байна.

Зочин
Зочин
12 сар 7, 2022 09:33

naaduul chine kino xiix gej bn ard tumen uzsen kinogoo uzexgyi za popuudaa daraagiin nuudliig chine mednee bro

Зочин
Зочин
12 сар 7, 2022 09:34

11 орчим насны зөрүүтэй нэгэн үеийхэн ш дээ.

Зочин
Зочин
12 сар 7, 2022 09:35

Ерөнхийлөгч Хүрэлсүхийг бодвол Оюунэрдэнэ сайд ч хийсэн юмтай өөрийн гэсэн үзэл бодолтой хүн шүү

Зочин
Зочин
12 сар 7, 2022 09:54

Дуугай хүний доодох нойтон гэж Хүрэлсүх ернь юу хийсэн юм

Зочин
Зочин
12 сар 7, 2022 10:16

oyuk ch chawas ugni ym hiihkv bish hiiged l baiga hvn shvde daanch ard tvmnii handlaga bssorog ymaa

Зочин
Зочин
12 сар 7, 2022 10:30

22 дүү байж нэг муу өвгөнд б�##�буулжил байдаг с�##�ам нүдэхгүй яасын хогийг????

Зочин
Зочин
12 сар 7, 2022 10:31

Оюук юм хийж байгаа шүү бас юманд үнэн нь хэрэгтэй

Зочин
Зочин
12 сар 7, 2022 10:33

Ard irged mani turin tomshuudaas iluu ikh ukhantai, soiltoi shuu!

Зочин
Зочин
12 сар 7, 2022 10:54

OYUNERDENE SN AJILAJ BGA DEMJINEE BI NAM BUS

Зочин
Зочин
12 сар 7, 2022 10:57

Хүрэлсүх дараагийн удаа сонгогдох ажлаа эхлүүлжээ, ийм хогийн нөхөр гэдэг нь ерөнхийлөгчийн сонгуулиар нотлогдсон, одоо УИХ аас сонгогдоно гээд дайрна...!!!таамаг хол зөрөхгүй байхаа

Зочин
Зочин
12 сар 7, 2022 11:43
Reply to  Зочин

импичмэнт эарлаж �######�уулах хэрэгтэй зөнөг бхйдаагаас долоон дор

Зочин
Зочин
12 сар 7, 2022 11:00

Ерөнхийлөгч Ерөнхий сайд УИХ ын дарга энэ 3 хүн луйврыг илрүүлж чадв�##� Монгол төрийн гайхамшиг,Эс чадв�##� бүх насаараа шоронд суух �##�ба үлдлээ.Энэ луйвар илрэхгүй БОЛ ТУСГААР ТОГТНОЛ үгүй болж иргэний дайн болох байхдаа

Зочин
Зочин
12 сар 7, 2022 12:36

ЦАРАЙ МУУТАЙ ЭНЭ СЭТГҮҮЛЧ ӨӨРИЙГӨӨ УХААНТАЙ АНАЛИЗ ХИЙДЭГ ВАНГА ГЭЭД ЭНДҮҮРЦЭН �######�УУЛ ЭРҮҮЛ БИШ ФАНТАЗИ ОЛОН НИЙТЭД ТУЛГАХ ГЭЖ БНГА ОРОЛДОХ ЮМ.

Зочин
Зочин
12 сар 7, 2022 12:37

Ажлаа хий

Зочин
Зочин
12 сар 7, 2022 13:17

ман сүхээр эхлээд сүхээр дуусна гэж үнэн байнаа

Зочин
Зочин
12 сар 7, 2022 13:45

Ёмбоо,Ёроо 2

Зочин
Зочин
12 сар 7, 2022 19:06

ЭНЭ МУУХАЙ БУЗРЫН ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛЫН ХИЙРХЭЛ АСАР ИХ МӨНГӨНИЙ АМБИЦ УГААСАА Л ИРГЭДЭД МУУГААР ТУСНА.ХҮРЭЛСҮХ ЗАНТГАР БАЦААН ХОЁРЫН ХҮСЛЭЭР БҮХ ЗҮЙЛ БОЛСОНГҮЙ ОДОО ХУЛГАЙЧ НАР ХУЛГАЙГААР ОЛСОН МӨНГӨӨ БУЗРЫН УЛС ТӨРД АШИГЛУУЛСАН ТӨР БОЛОН УИХ СЭНТИЙД ЗАЛАРЦАН ХУЛГАЙЧ НАРТАА НАЙДААД АРАЙ Ч ИДЭР ЕС ТАЧИГНАЖ БАЙХАД НЭГ ХУДАГТ ХИЙЧИХГҮЙ ШОРОН ГЯНДАНД ЯВУУЛЧИХГҮЙ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙГАА. ХҮРЭЛСҮХ ТЭГЭЭД ХУЛГАЙН НҮҮРСНИЙ МӨНГӨ ГЭЖ МЭДЭЭГҮЙ БАЙХ МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРТЭЛ ГАРУУДТАЙ ХАМТ ШОРОН ГАЛ ХАМ БОЛОХ ЮМ БАЙНАШТ.УЛС ОРНЫХОО ТӨРӨӨС САЙН ДУРААРАА ЯВЧИХААЧ ХҮҮК ЯАЛАА НЭЭГ ИХ СҮР БОЛООД ОГЦОРХОД НЬ МУДАКУУД УЙЛААД ТЭНЭГТЭЖ ӨГСӨН ДОТРОО ХӨХ ИНЭЭД НЬ ХҮРЭЭД ЕӨК БОЛНОО ТА НАР МӨН ИХ ХОШГИРЧ БАЙНА ДАА ГЭЭД ХАНЦУЙ ДОТРОО ИНЭЭЖ БАЙСНЫГ МОНГОЛ МАРТААГҮЙ.УЛС ОРОНД ШУДРАГА ЁС ТОГТОХГҮЙ ЭНЭ БОЛ АЦ ТОГТОЛЦООГОО ЦОО ШИНЭЭР ЭХЛЭХГҮЙ БОЛ ҮНЭХЭЭР БҮТЭХГҮЙ ХЯТАДААС ТУСЛАМЖ ГУЙЖ НҮҮРСНИЙ ХУЛГАЙГАА ШИЙДНЭ Ч ГЭХ ШИГ ЭНЭ МОНГОЛ УЛСАД ЭЗЭН БАЙГАА ЮМ УУ? МӨН Ч ИХ ПОПОРЧ ЖҮЖИГЛЭХ ЮМ ДАА АЛИВАА ЮМАНД ХЭМЖЭЭ ХЯЗГААР ГЭЖ БАЙНА УУ? ҮНЭХЭЭР ГАЛЗУУРЦГААЖ БАЙНАА

oros
oros
12 сар 9, 2022 17:45

ya##a2

hitad
hitad
12 сар 9, 2022 17:50

sunu2

mongol
mongol
12 сар 9, 2022 17:59

arai2

Холбоотой мэдээ

Back to top button