Гадаад мэдээ

Турк: Чанаргүй барилга барьсан хэрэгт 113 хүнийг баривчилна

Турк, Сири улсуудад болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 33,000 даваад байна. Үүнтэй холбогдуулж Туркийн эрх баригчид чанаргүй барилга барьсан барилгын компаниуд, туслан гүйцэтгэгчид, хүлээн авсан мэргэжлийн хяналтын албаны 113 хүнийг баривчилж, хатуу шийтгэл оноох шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар тодорхой эрх бүхий 12 хүнийг баривчлаад байгаа аж.

Олон хүний амь үрэгдэхэд хүрсэн чанаргүй барилга барьсан этгээдүүдийн хэргийг шүүхээр шийдвэрлэнэ гэдгийг Туркийн Дэд Ерөнхийлөгч Фуат Октау мэдэгдсэн юм. Иймд прокурорууд нотлох баримт болгож барилгын ажилд ашигласан материалын дээжийг нурсан барилгуудаас цуглуулж эхэлжээ.

Одоогийн байдлаар газар хөдлөлтийн үеэр 25 мянга орчим барилга бүрэн нурж, сүйдээд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай улсын комисс гэх авилгачид айж явбал зүээрдэээ

Холбоотой мэдээ

Back to top button