СПОРТ

Б.Хулан дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох цуврал тэмцээний энэ жилийн эхнийх "Загреб Опен" өнгөрсөн долоо хоногт боллоо. Тус тэмцээний дараа дэлхийн чансаа шинэчлэгдсэн юм.

Хорватад хоёр ялж шөвгийн наймд ялагдсан өнгөрсөн жилийн Белградын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан 45520 оноотой болсноор 53 кг-ын жинд дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдэв. Харин Загреб Опен-д энэ жинд мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Б.Болортуяа 11400 оноотой арванхоёр дугаар байр руу орж ирэв. 65 кг-д түрүүлсэн ОУХМ Т.Тулга 13000 цуглуулж мөн л дугаар байр руу дэвшжээ.

Эхний "Ranking Series"-т мөнгөн медаль хүртсэн ОУХМ Н.Наранхүү 37400 оноотой 61 кг-д гуравт, хүрэл медаль зүүсэн ОУХМ Г.Ганхуяг 20700 оноотой 92 кг-д долоодугаар байрт тус тус бичигдэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button