Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эмийг туршиж байна
BBC агентлагийн мэдээлснээр эрдэмтэд эрэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эмийг туршиж буй нь ахицтай байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, эмийн үйлчлэх зарчим нь эр бэлгийн эсийг царцааж, өндгөн эсэд хүрэхээс сэргийлэх юм байна. Уг эмийг эхлээд хулганад туршсан бөгөөд бэлгийн эсийг цөөн хэдэн цагийн турш царцаасан ажээ.
Гэвч эмийг хэрэглээнд нэвтрүүлэхээс урьтаж хэд хэдэн туршилтыг хийх аж.
Эмэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эмээс илүү үр дүнтэй бөгөөд эрэгтэйчүүд хурьцахаас нэг цагийн өмнө эмийг уухад жирэмслэлтээс хамгаалах юм байна.
Түүнчлэн эм нь гормонд өөрчлөлт оруулдаггүй тул ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх нь бага ажээ. Туршилтаас харахад энэхүү эм гурван цаг үйлчилж байсан ч энэ нь эр бэлгийн эсийг өндгөн эсэд хүргэхгүй байхад хангалттай хугацаа гэж үзэж байгаа юм. Эмийн үйлчлэл нь 24 цагийн дараа бүрмөсөн үгүй болсон байжээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Танайх сэтгүүлзүйн байгуулаг байж хурцах гэдэг үгийг яааж хэрэглэж чадаж байна? Хүн малаа ялгахаа болижэээээээ
Том дэвшил, Эрэгтэйчүд эмэгтэйүүдээс хараат, эд зальдаж хүүхэдтэй боллоо гэдэг асуудал байхгүй болох нь байна.
Шал заваан хэрэггүй мэдээлэл тавих юм
Балай мэдээлэл байна