УЛС ТӨР

Т.Доржханд: Хөгжлийн банкны 80 яллагдагчийг хаалттай шүүх нь ял завшуулах эрсдэлтэй

Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан 80 этгээдийн шүүх хурлын асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улсын хувьд бар жил хатуу болж өнгөрлөө. Манайхан ч ярьдаг, бар жил сүүлээ шарвадаг гэж. Маш олон хэргийн асуудлууд яригдаж байна. Хэдийгээр туулай жил гарсан ч гэсэн цагаан сараас өмнө Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор нотлох баримтын хүрээнд парламентын хянан шалгалтын түр хороо ажилласан.

Парламентын сонсголын хүрээнд нотлох баримтуудыг цуглуулсан. Бүх мэдээллийг иргэддээ нээлттэй байдлаар хүргэсэн. Харамсалтай нь үр дүн буруу зүйл рүү гарах вий, иргэдийн болон бидний хүлээлтээс зөрөх вий гэсэн болгоомжлол байгаа учраас энэ мэдээллийг хийж байна. Тодруулбал, Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан 80 хүнтэй холбоотой асуудал маргааш Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэрэг шалгах анхан шатны шүүхэд болно. Энэ хэрэгтнүүдийн асуудлыг хэлэлцэх юм байна. Ингэхдээ хаалттай байдлаар явуулахаар шийдвэрлэжээ.

Хаалттайгаар хийх болсон шалтгаан гэвэл. Хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэг үзүүлэх юм байна. Уг бичлэгийг шүүх хуралдаанаар үзүүлэх нь тухайн яллагдагчийн эрхийн асуудал учраас нийт шүүх хуралдааныг хаалттай явуулж өгөөч гэдэг хүсэлт гаргасан байна. Хүсэлтийг өмнөх шатны хуралдаанаар хүлээж аваад дэмжсэн. Үр дүнд нь эдгээр 80 яллагдагчтай холбоотой хэргийг хаалттайгаар хэлэлцэж, эцэслэнэ гэнэ.

Гэхдээ бид энэ шүүх хурлыг хаалттай байдлаар явуулахыг зөвшөөрч болохгүй. Хувь хүний эмзэг асуудлатай холбоотой бичлэгийг нийтэд үзүүл гэж хэлж байгаа хэрэг биш хурлын бусад үйл явцыг нийтэд ил тод явуулахыг хүсэж байгаа юм. Ийм боломж хуулиар байгаа.Хаалттай явагдах нь эдгээр хэрэгтнүүд ял завших боломжтой гэсэн хардлагыг төрүүлж буй" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Үг үйлдэл нь зөрөөд л...
Үг үйлдэл нь зөрөөд л...

Үйлдсэн хэрэг нь тодорхой баримттай юм бол юунд нь эмзэглэдэг бна. Үйлдэхдээ эмзэглээгүй байж үйлдсэн хойноо эмзэглэнэ гэдэг чинь амиа аргацаасан өөдгүй хулгайч хулчийгчийн шинж шүү дээ. Олон хавар нэгэн гэгчээр хэзээ нэгэн цагт илчлэгдэж шившиг болдог л шүү дээ. Үр хүүхэд, найз нөхөд, сонгогчоо үл тоосон үйлдэл, гэмт хүн гэлбэлзэнэ..... гэж

Холбоотой мэдээ

Back to top button