Соёлын сайдаасаа том "Чингис хаан" музей бүх иргэнд үнэгүй үйлчлэхгүй

Соёлын сайдын “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалаар энэ сарын 1-5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана. Мөн дээрх өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
Гэвч энэ тушаалыг "Чингис хаан" музeй мөрдөхгүй гэдгээ илэрхийлэв. Өөрөөр хэлбэл энэ өдрүүдэд тус музей зөвхөн өндөр настан, хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд л үнэ төлбөргүй үйлчлэх аж.
Энэ асуудлаар Соёлын сайдын Хэвлэлийн төлөөлөгч Б.Ширнэнгээс тодруулахад: “Соёлын сайд “Музейн нээлттэй өдөр зохион байгуулах” А/34 тушаалыг гаргасан. Тушаалын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн музейн захирал нарт үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн болон боловсролын ажил зохион байгуулахыг, мөн арга хэмжээ болох 1-5-ны өдрүүдэд Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхийг үүрэг болгосон.
Төрийн болон орон нутгийн өмчид байгаа л бол бүх музей дээрх тушаалын хүрээнд ажиллах ёстой. Үзвэр үнэ төлбөргүй болсонтой холбоотой хүүхэд, багачууд, анги хамт олноороо, гэр бүлээрээ гээд музей үзэхээр очих урсгал маш их байна. Музей өөрөө өвлөн уламжлалын том орон зай байдаг учраас соёлын өвөө танин мэдэж, өвлөн уламжлуулж байгаа иргэддээ талархал илэрхийлж, аль болох хөтөч тайлбарлагчтай явах, музей доторх энгийн соёлыг дагаж мөрдөхийг уриалъя. Мөн музей бүр өөрийн онцлогт тохируулан сүүлийн үзвэрийн цагаа зарласан байдаг.
Тухайлбал, “Чингис хаан” үндэсний музейг бүрэн үзэхэд олон цаг шаарддаг учраас сүүлийн хүнийг эрт оруулж хаалгаа барих тохиолдол бий. Тиймээс очих гэж байгаа музейтэй урьдчилан холбогдож цаг заваа тохируулахыг хүсье” гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИЙМ ЭРГҮҮ ТЭНЭГ УЛС ОРОНТОЙ МААНАГ ДОНГИОДУУ СОЁЛЫН САЙДТАЙ ЭНЭ СУУДЛЫГ ИХ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВСНАА МЭДЭХГҮЙ ХУДЛАА АЛЦАГНААД ТЭНЭГ НОВШ.ҮНЭГҮЙ Л ЮМ БОЛ ХААЛГАА НЭЭГЭЭД ЗҮГЭЭР Л ОРХИЧИХООЧ ХАВРЫН СИНДРОМ ЖАГСААЛ ЦУГЛААН ОЛОН БОЛЖ ЭРХ БАРИГЧ ХУЛГАЙЧ БӨГСЧДИЙГ АМАР ЗАЯАГИЙ НЬ ҮЗҮҮЛЭХГҮЙ БАЙГААСАЙ ХУЛГАЙЧУУДААР УДИРДУУЛСАН УЛС ОРОН ИРГЭДТЭЙГЭЭ МӨЛХӨХ НЬ ТАВИЛАН ЮМ ДАА
Наад байгууллага чинь ядаж 100 жилд ч болтугай зардлаа нөхөх ёстой биз дээ?
Дандаа үнэгүй байхдаа яахавдээ ийм том бүтээн байгуулалт хийсэн юм чинь маш их зардалтай байгаа шүүдээ.үнэтэй байх нь зөв.Бүх юм үнэгүй бол улс орон яаж хөгжих юм.Энэ муу амтай хүмүүс ийм сайхан эх оронтой байгаадаа баярлаж яв.