НИЙГЭМ
Тендер: Хэнтий аймаг 6 ханатай гэрийг 37 саяар авна

Хэнтий аймгийн Дархан сумын засаг даргын тамгын газраас Ёслол хүндэтгэлийн зургаан ханатай нэг ширхэг гэр худалдаж авахад 37 сая төгрөгийн тендер зарлажээ.
Уг тендерийн материалыг хүлээн авах хугацаа зургаан сарын 5-ны өдөр дууссан байна.

Тус байгууламжийн техникийн тодорхойлолтыг Засаг дарга Ж.Энхтөр баталсан байна. Тухайн байгууламжийг дараах байдлаар зураглажээ.
Гэрийн тооно, багана болон хаалгыг модоор хийж сийлбэрлэсэн, улаан өнгийн алхан хээ бүхий бүрээстэй, бусад эд зүйлс иж бүрэн байх шаардлагатай. Мөн 1х2 харьцаатай сийлбэртэй модон ширээ зургаа, сандал 12 ширхэг байх аж.
Тухайн тендерт “Хана багана” ХХК 36.6 сая /36,633,663/ төгрөгийн үнийн дүн санал болгосноор шалгарсан байна.

О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яая даа байз, ганган чавчаа