Иргэд: Эцэг эхчүүд анги засварын мөнгө өгөх ёсгүй

Хүүхэд бүр үнэ төлбөргүй ерөнхий боловсрол эзэмших эрхтэй гэж Боловсролын тухай хуульд заасан буй. Гэтэл амралт зугаалга, баяр наадам, анги засвар зэрэг бас бус шалтгаанаар мөнгө хураадаг нь дийлэнх эцэг, эхчүүдийн дургүйцлийг хүргэх нь элбэг.
Угтаа Л.Энх-Амгалангаас эхлээд үе үеийн БШУ-ы сайд нар ЕБС-иудад анги засварын мөнгө хураахыг хориглох чиглэл өгч иржээ. Тэгсэн ч зуны амралт угтсан эдгээр өдрүүдэд ангийн багш нь анги засварын мөнгө хурааж эхэлсэн сурагчдын кэйс цөөнгүй байна.
Энэ талаар 10 гаруй иргэний байр суурийг түүвэрлэн сонсоход,
“Зохих хэмжээнд авах ёстой. Төсвийн мөнгө хүрдэггүй. Бүтэн жил сурчхаад яагаад сургуулийнхаа элэгдэл хорогдлыг засварлах мөнгө өгч болохгүй гэж”
”Эцэг, эхчүүд нь хүүхдийнхээ сурч боловсрохын төлөө өгөлгүй яахав. Гэхдээ их хэмжээгээр биш”
...зэрэг байр суурьтай байхад зарим нь,
“Засварын мөнгө эцэг эхчүүдээс авах ёсгүй. Сургууль өөрөө төсвийн хөрөнгөөр шийдэх ёстой”
“Улсын сургууль бол улсын өмч. Яагаад хувь хүмүүс мөнгө өгөх ёстой билээ. Төр өөрөө шийдвэрлэх ёстой. Тэр байтугай ямар нэг объект түрээсэлж байгаа хүн хүртэл тухайн объектдоо дур мэдэн засвар хийдэггүй шүү дээ. Хуулиндаа хүүхдийг 10 жил үнэ төлбөргүй сурч боловсруулна гэж заасан байдаг шүү дээ” зэрэг бодолтой байлаа.
Угтаа хуульд тусгаагүй төлбөр хураамж авах нь хориотой учир бүх хүүхдэд ижил төлбөрийн нөхцөлтэй хэмжээ тогтоож, бүгд оролцохыг албадаж болохгүй. Учир нь аль сургуульд ямар засвар хэрэгтэй байгааг эрэмбэлэн жагсааж шаардлагатай төсвийг баталж өгснөөр засварын ажил хийгддэг аж.
Мөн хэрэв мөнгө хураавал: Тухайн ангийн эцэг, эхийн зөвлөлөөс шийдсэн бол хуулийн дагуу, харин сургуулиас, багшаас дур мэдэн хурааж байвал хууль бус болдог байна.
Э.ГАНБАЯР


























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.