Нийгэм мэдээ

829 саяын төсөвтэй Баянхутаг сумын дотуур байрны барилгын ажлыг зогсоож, нураана

Хэнтий аймгийн Баянхутаг суманд баригдаж буй 40 ортой дотуур байрны барилгын ажлыг зогсоож, нураах шийдвэр гаргажээ.

Энэхүү барилгын ажлыг 2021 онд Баянхутаг сум улсын төсвийн 829 сая төгрөгийн өртгөөр барихаар төлөвлөж, тус оны наймдугаар сард шавыг нь тавьсан байна.

600 м.кв хоёр давхар тус барилгын гүйцэтгэгчээр “Мана гал констракшн” ХХК шалгарч, сүр дуулиантай нээлт хийж, анх шав тавьсан жилээ буюу 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орохоор төлөвлөөд байжээ.

 Гэвч өнөөдрийг хүртэл барилгын ажил дуусаагүй, эхлүүлж орхисон байдал нь стандартын шаардлага хангаагүй, чанаргүй байна гэх асуудлыг дагуулж байгаа юм.

Тиймээс тухайн компанийн гэрээг цуцалж, барилгыг нураахаар шийдвэр гаргажээ.

Э.ГАНБАЯР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button