Украин анх удаа сөрөг довтолгоо хийж, эхний тосгоноо буцааж авлаа

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский тус улсын удаан хугацааны турш бэлтгэсэн сөрөг довтолгоо эхэлсэн гэж хэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр “Сөрөг довтолгоо, хамгаалалтын ажиллагаа явагдаж байна” хэмээсэн билээ. Харин аль газруудад явагдаж байгаа гэх мэт нарийн мэдээллийг дэлгэхгүй гэсэн юм.
Зеленьский ийн мэдэгдэл хийхээс өмнө Украины зүүн, өмнөд фронтод байлдааны эрчим ихэссэн байна. Тухайлбал эх сурвалжуудын мэдээлснээр Украины зэвсэгт хүчин зүүн хэсэгт Бахмут хот, өмнөд бүсэд Запорожьед дайралтаа эхлүүлэн, холын зайн агаарын цохилт өгч байгаа аж. Тэгвэл тус улсын зүүн өмнөд хэсэгт, Донецк мужид оршдог Благодатне тосгоныг Украин цэргүүд эсрэг довтолгоогоор эргүүлж авч, чөлөөлсөн хэмээн эх сурвалжууд ням гарагт /2023.06.11/ мэдээлсэн байна.
Украины 68-р бригадын цэргүүд Благодатне тосгонд улсынхаа далбааг барьж буй бичлэгээ интернэт дээр байршуулсан юм. Фэйсбүүк дээр байршуулсан тус бичлэг дээр нэгэн цэрэг “Бид дайсныг эх нутгаасаа хөөн гаргаж байна. Энэ бол хамгийн халуун дулаан мэдрэмж. Украин ялна. Украин бүхнээс чухал” гэж хэлжээ.
Тус улсын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгчдийн нэг Валерий Шершен телевизээр дамжуулан мэдэгдэл хийхдээ “Бид эсрэг довтолгооны эхний үр дүнг харж байна, хэсэг газрын үр дүн” хэмээсэн байна. Шершений хэлснээр Благодатне тосгон Запорожье мужийн өмнөд хилтэй ойр оршдог. Запорожье мужид Украины цэргүүд томоохон ахиц гаргаж чадвал Крымын хойг рүү хүрэх ОХУ-ын хуурай замын гарцыг боож Орос цэргүүдийг хоёр хэсэгт хуваах магадлалтай юм.
Хэрвээ Украины зэвсэгт хүчин хуурай замын гарцыг боож чадвал Крымын хойгийг эргүүлж авах боломж гарч ирнэ. Крымын хойгийг 2014 онд ОХУ цэргийн хүчээр Украинаас булааж авсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Украины Ерөнхийлөгчийн Крымын асуудал эрхэлсэн элч Тамила Ташева “Politico” агентлагт ярилцлага өгөхдөө “Украин улс төр, цэргийн аргаар Крымыг эргүүлэн авах болно” гэж хэлсэн. Гэхдээ ОХУ цөмийн зэвсэг ашиглах нөхцөлд тус улсын газар нутаг руу халдах гэсэн заалтыг оруулсан байдаг. Мөн хэрвээ Украин Крымыг эргүүлэн авах цэргийн дайралтаа эхлүүлбэл Барууны орнууд үүнийг нь дэмжих үү гэдэг асуудал гарч ирнэ.
Эх сурвалж: Reuters, Politico
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Пикда тамхи бүү угаа ногооноогийн арми ухарч баяна
ХОЁР МУУ НОВШОО НААД ДАЙНАА ЗОГСООГООД ӨГӨӨЧ ЗЭЭЛЭНХҮҮ ЧИ ПУТИНД ЮУ ХҮСЭЭД БАЙГААГИЙ НЬ ӨГЧИХӨӨЧ ТЭГЭЭД ГАНЦ ЮМ ХУВААЖ ЦОХИОД ХОЁР ТИЙШЭЭ БОЛ БОЛОХГҮЙ БОЛ БИ ОЧЬЁОО
Наад украйнаа газартай нь тэгшилж чадахгүй байж юунд дайн өдөөсөн юм бэ оросуудаа!!! Наад дайнаа эрчимжүүлээд хурдан ял. Чадахгүй бол зогсоо.
Путин гуай та наад муу украйнаа дийлэхгүй ийм дорой байсан юм бол юу гэж дайн эхлүүлсэн юм бэ. Дийлэхгүй байгаа бол яаралтай бууж өг. Дийлэх юм бол наад украйнаа бут ниргээл дайнаа хурдан дуусгаачээ.