Журам: "Хурд" хамтлаг хүндэт харуул ёслуулсан нь хууль зөрчсөн үү

"Хурд" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө. 35 мянган тасалбар зарж, Төв цэнгэлдэх хүрээлэнг дүүргэсэн энэ тоглолт нийгэмд эерэг уур амьсгал авчирсан. Нөгөө талаар, тоглолтын үеэр хүндэт харуулууд жагсаж, ахлагчийн коммандаар "Хурд" хамтлагийг зарласан.
Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Төрийн өндөр хэмжээний ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцдог хүндэт харуулуудыг тоглолтдоо авчирсан нь төрт улсаа дээдлээгүй явдал гэх нь ч байна.
Өмнө нь Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон айлчлахад, "Чингис хаан" музейн үүдэнд хүндэт харуулууд бэлтгэл хийж байсан. Энэ үеэр хуримаа хийж байсан хос зургаа даруулсан байдаг. Үүнийг цахим орчинд "Хүндэт харуулд мөнгө төлж, хуримын ёслолдоо авчирлаа" хэмээн буруу ойлгож, шүүмжилсэн удаатай.
2015 онд Төрийн ёслолын журмыг УИХ-аас баталсан. Энэ журмын дагуу, ямар үед, ямар ёслолын арга хэмжээнд хүндэт харуул ёслохыг заасан байгаа юм.
Үүнийг харахад, Улсын их баяр наадам, Цагаан сар, Хүүхдийн баяр зэрэг хуульчлагдсан нийтээр тэмдэглэх баярыг өдрүүдэд хүндэт харуул ёсолдог байна. Түүнчлэн гарын үсэг зурах, туг залах, эмгэнэл илэрхийлэх зэрэг дотоод арга хэмжээ болон дипломат ажиллагааны хүрээн дэх аливаа айлчлал, гэрээ хэлэлцээр ч хамаардаг байна.
Дотоодын арга хэмжээ нь дандаа төрийн үйл хэрэгт хамаарч байгаа юм.
Харин хувь хүн, ААН-үүд өөрсдийн үйл ажиллагаанд хүндэт харуул ёслуулах тухайд аливаа зохицуулалт байхгүй байна. Бид энэ талаар "Хурд" хамтлагаас болон тоглолтыг зохион байгуулсан "On N' Off" продакшнаас тодруулна. Харин Төрийн ёслолын журмыг харахад, "Хурд" хамтлаг эл үйлдлээрээ хууль зөрчсөн байж болзошгүй байгаа юм.
Төрийн ёслолын журамтай энд дарж танилцана уу.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шившиг ....Энэ улсад хууль журам гэж байна уу???? Ингэж доошоо орох гэж арай ч дээ.
энэ улсад хууль журам гэж алгааа
АРАЙ ДЭНДҮҮ ЮМ. БҮТСЭН БҮТЭЭГҮЙ ХАЙР ДАНДАА Л ТЭГЖ ЯВАЛДААД АЛДААДЛ ГЭЖ ДУУЛДАГ ЗҮГЭЭР Л НЭГ ХАМТЛАГТ ХҮНДЭТ ХАРУУЛ ДЭНДҮҮ ХУУЛЬГҮЙ ЦЛС
Энэ улс бүрэн дампуурах зам руугаа явж байна.
ХУРД ГЭЖ ОРК ХАМТЛАГ БАС ЮУ ЧИВ ДЭЭ.
Хууль зөрчсөн гэж харж байгаа төрийн хүндэт харуул нь энэ мэт энтертэйнмент шоу хийгээд байвал юун төр ёс
Ийм дампуу юмаа болиочээ.дуулах гэж хий хашгирч орилсон юманд хүндэт харуулыг оролцуулу ёслуулж хуулийг уландаа гэшигсэн 032 дугаар ангийн захирагч, ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайд нарт хариуцлага тооцож ажлаас эь чөлөөлөх болон огцруулах хэрэгтэй. Мөн хурд хамтлагийг татан буулгах хэрэгтэй.
ХҮНДЭТ ХАРУУЛ 032 - Р АНГИЙН ЗАХИРАГЧ ДЭД ДАРГА НАР ГЭЖ ХАЛТУУРНЫ АМЬСГАА ХАРХНУУД !!! ХАЛАХ ЁСТОЙ !!!
Зүгээр л сэгсийсэн хэдэн нөхдөд төрийн хүндэт харуул үйлчлээд байдаг төр ч гэж төр болж дэ монгол улсыг хөгжүүлэхэд ямөр хувь нэмэр оруулав энэ хэдэн сэгсгэр
Чиний хажууд л хийсэн юм хэлэх үгтэй хүмүүс юмдаа. Кк
Нийгмээрээ хариуцлагатай байцгааяаа. Төрийн байгуууллага болон төрийн албан хаагч зөвхөн хуульд заасан үйл ажиллагаа явуулах ёстой. Хуульд заагаагүй үйлдэл хийх нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болдог. Иймд холбогдох албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй шүү Зэвсэгт хүчний ерөнхий командлагч- Ерөнхийлөгчөө!!! Энэ арай хэтэрсэн байна шүү.
Huuli gj uuriiguu endvvrchihsen turiin alba hubiin hebshliinhen bn l hezee negen tsagt tarhin dunduuraa huuliar jinheneesee tas buulguulan
зохион байгуулагчид арга хэмжээ авах хэрэгтэй
ЗА ЗА ТАРААЧИЙ НААД ХАМТЛАГИЙГ САЙЖИРЦАН БАЙНА УУ? ҮГҮЙ ЮУ ЁСЛООД БАЙХДАА ЯАДЫН ЯАСАН ТОДОРЦОН ПЭЭНҮҮД ВЭ?
хэдэн царай муутай дуучны өмнө хүндэт харуул гараад байхдаа ч яахав дээ
Шившигтэй юмаа нээрээ
Сайн торгууль оногдуулж торгох хэрэгтэй
ugaasaa oligtoi tortei bishdee yamar hamaa bna
Америк хөлбөмбөгийн Супер боулд сөнөөгч онгоцны үзүүлбэр цэргийн парад жагсдаг шүү дээ. Юундаа сүржигнээд байгаа юм бэ?! Тодорхой төлбөрийг нь төлөөд иргэдэд сайхан сэтгэгдэл төрүүлж энтертаймент шоу хийхэд яахав дээ? Заавал дарга нарт л жагсаж байх ёстой юу?!