НИЙГЭМНийгэм мэдээ

Хохирогчдыг дахин хохироох буюу нас барсных нь буруу болгодог дүгнэлт

Одоогос 14 хүрэхгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод 21 хүн угаартаж, улмаар найман иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Нас барсан иргэдийн дунд гурван хүүхэд байсан юм.

Эл хэргийн талаар албаны эх сурвалжууд нууцалж, баттай мэдээллийг ил болгохгүй байв. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн С.Одонтуяа уг асуудлыг өнгөрөгч долоо хоногт чуулганаар уурсан, хөндөх билээ.

Тэгвэл дээрх найман иргэдийн нас барсан шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Хэргийн талаарх дүгнэлтэд "галлагаа хийж байхдаа өрхөө бүтээж, яндангаа хаасан" хэмээсэн байна.

Гэвчиг гэрт амьдардаг иргэд өрхөө нээж, яндангаа хаан, хөөлөхгүйгээр галлагаа хийн гэдэг нь нэг талаасаа өрөөсгөл ойлголт юм. Учир нь гэр хороололд амьдарч буй иргэд энэ зэргийн амьдрах ухаантай. Нөгөө талаас зөвхөн хохирогчийн буруу болгон ийм төрлийн хэргүүдийг хаасаар байх боломжтой гэх хардлага бий.

Учир нь угаарын дуудлага өгч, нас барсан хэмээн тодорхойлогддог иргэдийн дийлэнхэд нь дээрх дүгнэлтийг гаргадаг. Ингэхдээ нүүрс, эсвэл зууханд ямар нэгэн асуудал байсан эсэхийг бүрэн гүйцэд шинжилдэг эсэх нь ч эргэлзээтэй.

Тавдугаар сарын хүйтэн уур амьсгал 30-31-ний өдөр гэхэд хэдийн дуусчихсан байсан. Ийм цаг үед таван ч дүүргийн нутаг дэвсгэрээс угаартай холбоотой дуудлага 37 бүртгэгдсэн байна. Тодруулбал, тухайн шөнө Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ угаарсан ажээ.

Удаа дараа нүүрсний найрлага асуудал болж буй нь зөвхөн өвлийн улиралд тохиосон зүйл биш. Тиймээс ч энэ удаагийн хэрэг дээрх дүгнэлт нь түлшний асуудлыг бүрэн хөндөж, судалж чадсан эсэх нь тодорхойгүйгээр олон нийтэд мэдээлж буй. Албаны хүмүүсээс эл хэрэгтэй холбоотойгоор мэдээллийг лавлахыг оролдсон ч мэдээлэл өгөхгүй байгаа. Тиймээс ч амиа алдсан нь дахин өндийж ам нээх биш. Анхнаасаа нууцалсан эл хэргийг хохирогчийн буруу болгон тэднийг дахин хохироож байх вий.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо цаашид сайжруулсан түлш хийж хөрөнгө заоах хэрэгггүй. Ийм хортой хүний аминд хүрдэг түлш хэрэггүй. Тэртэй тэргүй өнгөрсөн өвөл яг хуучин шигээ утаа ихтэй байсан. Иймд саыжруулсан түлш гэж тооцоогүй их хөрөнгө заоахаа больцгооёо. Хуучнаараа нүүрсээ түлээд сайхан амьдарцгааяа.

Зочин
Зочин

Яндангаас авч өрхөө бүтээсэн байсныг өөрөөр юү гэж дүгнэх вэ

Зочин
Зочин

tord bga humuus hariutslaga uureh yostoi

Холбоотой мэдээ

Back to top button