"Завинаас унасан иргэд гэмтээгүй. Инээлдээд гарсан"

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хиймэл нууранд завь осолдсон билээ. Тодруулбал, өчигдөр 15.00 цагийн үед хуй салхи дэгдсэний улмаар завь хөмөрсөн тохиолдог гарсан юм.
Дүрст бичлэг цацагдсаны дараагаар завин дээр хүн байсан эсэх нь тодорхойгүй байв. Тэгвэл уг асуудлаар тухайн байгууллагын ажилтантай холбогдлоо.
Тэрбээр “Манай хиймэл нуурын ус гүехэн. Тухайн завьд дөрвөн хүн сууж явсан бөгөөд гэнэт хүчтэй салхи гарсны улмаас хөмөрсөн байна билээ. Зорчигчдын хувьд ямар нэгэн гэмтэл аваагүй, усанд унасныхаа дараагаар бүгд инээлдээд гараад ирсэн. Өмнө нь усанд завь хөмрөх тохиолдол гарч байгаагүй” хэмээв.
Хиймэл нуурын ус гүнзгий биш тул хөмөрсөн завины иргэд ямар нэгэн байдлаар гэмтээгүй ажээ. Завь хөмөрсний дараагаар арын албаны ажилчид усанд унасан иргэдийг аварсан байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхэд байгаагүй юм боловуу. Бүгд том хүн залуучууд бсан бол гайгүй байхаа.
Бүү сүр бадруулж синсаац үүсгэ.инээсэн гээгд бна шүү дээ.
Шшш чааваас даа. Энэ О.Онон гэгчийн бичиж байгааг. Инээлдээд гараад ирсэн ... гэснээ аврагчид аварсан ч гэх шиг