Нийгэм мэдээ

Үүрээ төвхнүүлэхээр Казахстанаас ирж, өрсөлдөгчөө муулав

УИХ-аар Тамхины хяналтын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэхээр яригдаж буй. Энэ цаг үетэй уялдан Казахстан Улсын тамхины эсрэг тэмцэгч Ж.Садыкова манай улсад ирж, ДЭМБ-аас зохион байгуулж буй уулзалтад оролцохыг уриалав.

Гэвч энэ уулзалт тодорхой ашиг сонирхлын зорилго агуулсан болох нь тодорхой харагдана. Учир нь нэгдүгээрт, ДЭМБ-аас төлөөлөл ирсэнгүй. Нөгөө талаас Ж.Садыкова электрон тамхийг хэрэглэсэн 13-15 насны хүүхэд нэг жилийн дотор амиа алдана,  амны салстаас авсан ДНК шинжилгээгээр электрон тамхи нь 2.6 дахин хортой харин янжуур тамхи 2.2 дахин хортой гарсан. Тиймээс электрон тамхийг бүр мөсөн хориулна зэргээр ярьсан бөгөөд судалгаа байгаа эсэхэд "электрон тамхи янжуур тамхины дүү нь"  л гэсэн хариулт өгч.

Тамхины хяналтын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэхээр “дуншиж” байгаа энэ үед  манай улсын янжуур тамхины гол нийлүүлэгч, нийт импортын 60 орчим хувийг эзэлдэг Казахстан улсаас ирж ийн авирласан нь яалт ч үгүй өөрсдийн үүрээ засах гэсэн оролдлого гэдэг нь тодорхой байгаа юм.

Бүгд Найрамдах Казахстан улсын “Эрүүл мэндийн хөгжлийг дэмжих төв” -ийн ажилтан хатагтай Ж.Садыкова “Тамхины хэрэглээг бууруулах” Блүүмберг сангийн хөтөлбөрөөс 106,000$-ийг буцалтгүй тусламж нэрээр авч хууль тогтоогчид болон бусад мэргэжлийн байгууллагад нөлөөллийн ажил хийж байсан гэдэг.

Блүүмберг Филантрофис байгууллага нь Нью Иорк хотын захирагч асан Майкл Блүүмбергийнх бөгөөд энэ байгууллагаараа дамжуулж ядуу буурай улс бүрт өөрсдийн төлөөллүүдийг төрийн бус байгууллагуудаар дамжуулж суурьшуулдаг ба улс төр, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн бусад байгууллагуудын удирдлагад шууд нөлөөлөл хийх, буцалтгүй тусламж нэртэй хахууль өгч өөрсөддөө ашигтай хуулийн өөрчлөлт хийхийг зорьдог байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мааги
Мааги

Мөнгөгүй гуйлгачид бас тамри татнаа кк

Зочин
Зочин

ард иргэдээ хайрладаг улс сайхан юмаа цахилгаан тамхиа дэмждэг монголчууд гэхлээрээл хэдэн янжуурны эзэдэд тархиа угаалгачихсан улс

Зочин
Зочин

Узбекистан хамгийн том тамхи тариалагч үйлдвэрлэгч орон тэндээс ямар юмныхаа туршлага байхуу тамхи яаж далд аргаар тамхи түгээдэгийг л туршлага судалж монголчуудыг тамхинд бүрэн хамруулах ажил л хийж байгаа хүн юм даа сайхан халхавч хийж бас хуулинд нөлөөлж тамхины үнэ бууруулахгүй тамхины эсрэг бүх бүтээгдэхүүнийг хориглох зорилготой л тамхины эзэдийн гар хөл байна даа үтэр түргэн энэ авгайг зайлуулах хэрэгтэй сангийн сайд жавхлангийн шургуулсан тагнуул байна

Зочин
Зочин

Ядахдаа тамхины хяналтын хуулиас энэ туяа авгайг зайлуулаач энэ сэжигийн авгай тэр хуулийн ажлийн хэсэгийн ахлагч гэж байна лээ ард нь тамхи импортлодог алтан гадас гэдэг компани сангийн сайд жавхлан байдаг

Зочин
Зочин

Майцэцэг гэж бузар авгай бас янжуур ургамалын гаралтай гээд бүх тв сайтад ярилцлага өгөөд байсан шдэ нийгмийн эрүүл мэндийн төвийн эмч гээд янжуурны элч эмч сэрчмаа гээд бас сэжигийн авгай янжуур ургамалийн гаралтай цахилгаан нь химийн гаралтай байгалийн гаралтай тамхиа татах хэрэгтэй гээд нүүр ном дээрээ сурталчилаад байсан янжуурныхан ч худалдаж авч болох бүх хүнийг худалдаж авч байна даа

Зочин
Зочин

Элёктрон тамхинд хүүхдүүд ороод байна л гээд байдаг тэрнээс хэд дахин хортой янжуураны хорны талаар яагаад хэн ч дуугарахгүй байна монголын ирээдүйг устгаад дууслаа энэ янжуур утаанаас илүү янжуур түүний дам тамхидалд л монголын ирээдүйг устгаж өвчлүүлж байна

Зочин
Зочин

Мөн ч олон хүн тамхинаас болж чадарсан даа одоо арай соёлтой хор багатайг хэрэглэж тамхинаас татгалзсан нь дээр байлгүй дээ алийн болгон моод монголоор дуусахав

Зочин
Зочин

Одооч янжуур татвал онигоонд орох юм билээ зөвхөн ядуучууд янжуур татдаг борчуул гэр хороолол хөдөөнийхөн л өмхий тамхи татдаг болсон юм билээ дээ

Зочин
Зочин

Тамхи хортой гэсэн хүн муу хүн болчихдог болж дээ одоо

Зочин
Зочин

Тамхи ямар хортойг тамхи татдаг хүмүүс мэдэдгүй юм. Харин тэд тамхинаас гарч чадвал хор холбогдлыг нь ойлгодог болно. Би 5 настайгаас тамхи татсан эрх хүүхэд байсан., гаанс тамхины хэрэглэлтэй байв. Одоо тамхийг хаяаад 23 жил болж байна. Бие маш сайжирсан. Тамхи хаяхад сэтгэлийн тэнхээ тэвчээр хэрэгтэй. 1 өдөр татахгүй өнжиж чадвал өчигдөр би татаагүй өнөөдөр бас татахгүй гэж тэвчих хэрэгтэй. Тэвчээр бүхнийг ялна. Би тэгж л гарсан.

Зочин
Зочин

Электрон тамхийг бүр мөсөн хориглох хэрэгтэй

Зочин
Зочин

дарханы засаг дарга шиг электрон тамхийг худалдаалахыг хорих хэрэгтэй.гаднаас экспортолсон тамхи бүрт асар өндөр тариф тогтоож олсон мөнгөөрөө электрон тамхинд хордсон хүүхэд залуусаа эмчлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Ali ali n hortoi l gesen baina shuudee. Tamhinii hudaldaachid booj uhehnee. Bugdiig n haaval taarna

Холбоотой мэдээ

Back to top button