Нийгэм мэдээ

Төрийн далбааг машиндаа зүүж явах нь хуулиар зохицуулагдаагүй

Өнгөрөгч амралтын өдрүүдээр ОХУ-ын далбаа бүхий автомашины цуваа Нийслэл Улаанбаатар хотын замаар явсан нь шүүмжлэл дагуулж байна. ОХУ-ыг дэмжсэн байр суурь илэрхийлж, жагсаалын шинжтэй үйл ажиллагаа зохион байгуулахад хуульд заасанчлан тодорхой зөвшөөрөл авах ёстой эсэх нь анхаарал татсан.

Тэгвэл ЦЕГ-аас энэ талаар тайлбар өглөө.

Тодруулбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд зааснаар “Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль зөрчих” зөрчилд Төрийн бэлгэ тэмдгийг үйлдэх, дүрслэхдээ хуульд заасан хэмжээ, харьцааг алдагдуулсан, Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаасан бол шийтгэл хүлээлгэхээр хуульчилсан.

Иргэн, хуулийн этгээд өөр улсын төрийн далбааг автомашиндаа зүүж явах үйлдэл нь хуулиар зохицуулагдаагүй байна. Хэрэв Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчигдсөн тохиолдолд /чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчих гэх мэт/ шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудсыг гэрийн хаягаар хүргүүлдэг зохицуулалт бий гэжээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуулиар хориглоогүй бүхнийг иргэн хийж болдог учраас иргэн төрийн далбааг машиндаа зүүж явах нь хууль зөрчсөн үйлдэл бишээ. Харин төрийн албан хаагч нь машиндаа зүүж явах нь хориотой гэсэн үг шүү.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Хуулиар хориогүй бүхнииг иргэн хииж болдог гэж хуцваа ухамсар хүниихээ мөсөөр эсрэг бүгдииг хиидэггүй юм монгол жудагтай ухаантай хүмүүс учир

Холбоотой мэдээ

Back to top button