Нийгэм мэдээ

GS25 дэлгүүрт 10 сартай хүүхдээ хаяж зугтсан ээжийг СХД-ээс оллоо

Цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS25” дэлгүүрт бага насны хүүхдээ орхиж явсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид уг эмэгтэйг өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эрүүгийн хуулийн 16.3 дугаар /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/ зүйлд зааснаар “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх” зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж, хүүхдийн эрхийг хангахыг уриалж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төмөр зүрхтэй ээж юу гэж шалтаглах бол ийм ээж олон болбол үр хүүхэд нь яах юм бэ

АНД
АНД

Энэ х гарчиг нь арай л биш үү??? Сэтгүүлч гэх сэг царайлсан юмнууд ичээсэй???

Зочин
Зочин

Эцгий нь бас ол

Холбоотой мэдээ

Back to top button