СПОРТ
Чөлөөт бөх: 17 настай Б.Занданбат Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Кыргызстаны нийслэл Бишкек хотод чөлөөт бөхийн "U17" насны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн өсвөрийн тамирчид оролцсоноос Батсайханы Занданбат хөвгүүдийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртэв.
Тэрбээр өчигдөр үдээс өмнө тэгшитгэлийн барилдаанд Иракын Абдулазеез Аль Хайдериг 6:0-ээр, шөвгийн наймд Японы Котэцү Кюүдэнийг 11:1-ээр ялж хагас шигшээд Ираны Саид Голамхассан Пирдаянд 4:8-аар ялагдаад байсан юм. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шамшиддин Жумабоевыг 11:0-ээр ялж, ийнхүү Азийн аваргын гутгаар байрт бичигдлээ.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сн бна.амжилт