Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп шүүх хуралд оролцохоор Майамид ирлээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп өөрийнх нь эсрэг үүсгэсэн холбооны гэмт хэргийн шүүх хуралд оролцохоор Майами хотод хүрэлцэн ирсэн байна. Шүүх хурал мягмар гарагт (2023.06.13) тус хотын цагаар 15.00 минутад эхлэх юм.

Түүнийг АНУ-ын Хууль зүйн яам улсын үндэсний аюулгүй байдалд хамааралтай нууц бичиг баримтуудыг хууль бусаар хадгалсан хэрэгт буруутгаад байгаа билээ.

Прокурорууд Трампыг холбооны долоон хуулийг 37 удаа зөрчсөн гэж үзсэн. Хэрвээ 37 хэрэг болгонд ноогдох ялын дээд хэмжээг түүнд оноовол Трамп 9.25 сая ам.долларын торгууль, 400 жилийн хорих ял сонсох боломжтой.

Трамп Майами хотод хүрэлцэн ирэхээсээ өмнө “Хэт зүүний үзэлтэй эрх баригчид Америкийг хэрхэн бусниулж байгааг улс даяар харж байгаа гэдэгт найдаж байна” гэж өөрийн цахим хуудастаа бичжээ.

Мөн тэрбээр Жо Байденыг өөрийнх нь сонгуулийн кампанит ажлын эрчийг сулруулахын тулд тус хэргийг зохион байгуулсан гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button