Гадаад мэдээДЭЛХИЙ

Хүний генийн молекул хорт хавдар үүсгэж буйг илрүүлжээ

Флиндерсийн их сургуулийн эрдэмтэд хорт хавдар үүсэх шинэ шалтгааныг олж илрүүлсэн байна. Тэд өөрсдийн их сургуулийн цахим хуудастаа энэ талаар мэдээлэв.

Тодруулбал, тэд хүний эс дэх генийн бүлгийн нөлөөлөл нь хорт хавдраар өвчлөх эрсдэл хоёр хоорондоо холбоотой болохыг тогтоожээ.

Өвөрмөц цагариг хэлбэрийн рибонуклейны хүчил буюу РНХ нь ДНХ-д наалдаж, эцэст нь хорт хавдрыг бий болгох мутацыг үүсгэдэг байна.

Өмнө нь хүрээлэн буй орчин, генийн хүчин зүйлс нь хорт хавдрын гол шалтгаан хэмээн үздэг байсан билээ. Тэгвэл энэхүү нээлт нь анагаах ухаан хийгээд молекул биологийн салбарт шинэ нөхцөл байдлыг үүсгэж буй.

Судалгааны удирдагч С.Конн "Хүний генийн молекул нь ДНХ-тэй мутац үүсгэж, дотроос нь хорт хавдар үүсгэж буй анхны нотолгоог илрүүллээ. Уг нээлт нь молекулын талаарх мэдлэгийг ашиглан хорт хавдрыг эмчлэх боломжийг нээж байна" хэмээн мэдээлжээ.

Тэдний судалгааны тайланг "Cancer Cell" сэтгүүлд хэвлэсэн байна.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button