НИЙГЭМНийгэм мэдээ
"Өндөр даралттай ус шахах туршилтын явцад усны хоолой задарсан"

Өчигдөр 16.00 цагийн үед 25-р эмийн сангийн ойр орчимд усны хоолой задарч, эргэн тойрон усаар хүрээлэгдсэн аж. Тухайн асуудлын талаар тодруулахаар УБДС ТӨХК-ны ажилтан тус хэсгийг хариуцсан инжежер А.Батхишигтэй холбогдлоо.
Тэрбээр "Бид төв шугамынхаа хоолойгоор өндөр даралттай ус шахах туршилтын ажлыг хийж эхлүүлсэн. Тухайн ажлыг жил бүрийн өдийд гүйцэтгэдэг бөгөөд энэ нь ирэх өвөлдөө бэлдэж буй байдал юм. Хэрэв энэ туршилтыг хийхгүй бол өвлийн улиралд шугам задрах эрсдэлтэй.
Үүнийг Улаанбаатар хотын бүх хэсэгт хийж эхлүүлсэн бөгөөд засвар шаардлагатай хоолойнууд задрах нь хэвийн үзэгдэл юм. Өчигдар 25-р эмийн сагийн орчимд задарсан тус хоолойг засварлах ажил дуусах шатандаа явж байна" хэмээн мэдээлэв.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэвийн үзэгдэл ч гэх шиг. Үнэн л байгаа даа.
Зун нь илрүүлсэн нь их юмаа өвөл бол хэцүүшдээ
Энэ тэнд гүй яаж ажил хийдэг нь илэрээд л байх юм даа!!!!!!!!
Зун даралт өгөөд эвдэхийг эвдээд засаад өвөлд сайн бэлтгэ