НИЙГЭМНийгэм мэдээ
Голууд үерийн түвшинг 5-90 см давжээ

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулс, Үүр Алтай нуруунаас эхтэй Турган, Булган, Согоог, Ховд, Бодонч зэрэг голуудын усны түвшин өмнөхөөсөө 10-90, Үүр, Сагсай, Ховд, Хархираа, Булган болон Идэр голын эх 10-70, Хариг, Согоог, Харбут, Буянт голууд 5-20 см давж хүчтэй үерлэсэн байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар үер устай холбоотой ослын дуудлага бүртгэгдээгүй байна. Гэвч, гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар явж буй ард, иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Үүнд,
- Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,
- Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
- Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
- Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.