Нүглийн нүдийг гурилаар хуурсан тэрбум модны дуулиан

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Монгол улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлнэ гэж мэдээлэв. "Тэрбум" мод үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 10,2 сая мод тарьж, 2200 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 1200 ААН оролцжээ.

Өнгөрснөө тайлагнасан, ирээдүйг төлөвлөсөн энэ мэдээлэлтэйгээ зэрэгцэн салбарын сайд "Модны хулгайчид хэтэрлээ. Хулгайч нар нь ихэвчлэн тэр орчимдоо амьдардаг хүмүүс. Хэдэн төгрөг олж байвал гэдэс цатгалан байж болох ч эргээд байгаль орчноо сүйтгэснээр таны амьдрах орчин сүйрэлд орно. Мөнгөөр нөхөх боломжгүй" хэмээн нүд хальтрам зураг бүхий мэдээлэл нийтлэв.

Манай улсын ойн модны нөөцийг нийт хүн амынх тоотой харьцуулж үзвэл хангалттай хүрэлцэж байгаа гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, монгол орны ойн сангийн нөөц 1,243 тэрбум метр куб, нэг хүнд ногдох ойн талбай дэлхийн дундажаас 10 дахин их, европынхноос 20 дахин их, ойн нөөцөөр дэлхийд 16 дугаар байр эзэлдэг. Бахархмаар бараг "атаархмаар" энэ тоон үзүүлэлт бодит байдал дээр хэрхэн оршин тогтнож байгааг дээрх зургаас харж болно.
Манай улс Тэрбум мод үндэсний хөтөлбөрт тэрбум, тэрбумаар мөнгө зарцуулж буй. Гэтэл ойн сан нь газар дээрээ ийнхүү тайруулж бас үндсээрээ ухуулсаар л байна. Нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурлаа гэгчээр ойн сангаас үндсээр нь ухаж авч ирээд, тэрбум модтой болгохоор суулгадаг тохиолдол ч бий.
Өөрөөр хэлбөл, тэрбум тэрбумаар тоологдох модтой болох гэж тоо тоймгүй тэрбум төгрөг зарцуулна, үүний зэрэгцээ үндсэн ойн сан нь тайруулж, ухуулж, зөөгдсөөр л байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн өндөрлөг нэртэй өлөнгүүд попрохоос өөр чадваргүй.
ХҮРЭЛСҮХ ЭЭ ЧИ ЭНЭ БАЛАГАА АРИУЦА ШҮҮ БААСАА
Энэ ажил хийнэ гэж юу байхав дээ МАН.Ы ҮЕД бодлогын ямар ч асуудал шийдэгддэггүй гал л унтраадаг
ДАРААГИЙНХАА СОНГУУЛИЙГ БАТАЛГААТАЙ БОЛГОСОН БАЯРАА 76 ХУЛГАЙЧ ГАЛТАЙ БУЛНАЙД ТЭМДЭГЛЭЖ ХҮҮР СҮХ ВЕРТОЛЁТООР БУУЖ БАЙХЫН МӨНЧ ДОРОМЖИЛЖ ХАНАХГҮЙ ЮМ
Монголчуудыг олон улсын удирдагчид сайхан үг хэлж,бид үгэнд нь онгирч хөөрөөд,мөн хэцүүеэ!?Шударга ард түмэн гэж хэн хэллээ "Сайхан нэртэй,сайхан ард түмэн "минь сайн бодож ярьж, бичиж үз!?
Хулгайгаас гадна хамгийн аюултай нэг үзэгдэл тохиох гээд байна. Энэ бол цэвдгийн эмзэгшил. Өөрөөр хэлбэл тэрбумаар нь мод тариад гялайлгаад өгнө гэж шоудсан Ардчилсан Социалист Дээрэмчдийн хөлд Монгол орны цэвдгийн бүс нэрвэгдэж сүйдэх болоод байна. Мэргэжлийн хүмүүс нь дуугараач. Надаас дээр ярина даа. Юунд амаа үдүүлнэ вэ?
Тарих амархан арчлах ургуулах хэцүү. Энэнтэй эдгээгүй мод тарьж орчноо ойжуулж байгаа хүмүүс зөндөө. Манай бэлхэд гэхэд мянга гаруй мод тарьсан тарьсаар байгаа удган байдаг.