Стивен Сигалын есөн эрдэнийн бөгжийг Монголд дуудлагаар худалдана

Жүжигчин Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяа нөхрийнхөө есөн эрдэнэ бүхий бөгжийг Монголд дуудлага худалдаагаар зарах болсон талаар мэдээллээ.
Тэрбээр "Монголын олон сайхан үрсийн төлөө монгол хүн биднээс илүү сэтгэл зүрх гарган олон сайхан хүмүүнлэгийн ажил төслүүдийг тун амжилттай хэрэгжүүлж нийт 370 хүүхдийн багтаамжтай хоёр ч цэцэрлэг барьж ашиглалтанд оруулсан "Вэлүү Сан"-гийн тэргүүн Жүүлии Вэлүү гэх Монголд хайртай Канад эмэгтэй байдаг юм байна.
"Вэлүү сан" нь сүүлийн 10 жилийн хугацаанд СХД-ийн Улаанчулуут орчмын тусламж дэмжлэг шаардлагатай, эмзэг бүлгийн олон зуун хүүхэд, насанд хүрэгчдийг төслүүдээрээ дамжуулан боловсрол, хүнс тэжээл, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон талаар дэмжиж ирсэн бөгөөд дараагийн төсөл болох жилд 400 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох хүчин чадал бүхий "Нарны Хүүхдүүд" цэцэрлэгийн барилгыг шинээр барих төсөл дээр ажиллаж байгаатай нь танилцаад үнэхээр бахархах талархах сэтгэл төрж, цаашид тус дэм болж хамтарч ажиллах хүсэл сэдэл төрсөн.
"Вэлүү сан" нь жил бүр дэлхий дээрх хамгийн урт хандивын морин аялал болох Gobi Gallop морин аялал зохион байгуулдаг бөгөөд энэ жил сангийн 10 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ удаагийн хандивын арга хэмжээг илүү өргөн цар хүрээтэйгээр EVOLVE сэдэвт event (Өөрчлөлтийн төлөөх консепц концерт)-ыг 2023 оны 6-р сарын 17-нд UG Palace-д тэмдэглэхээр төлөвлөжээ.
"Нарны Хүүхдүүд" шинэ цэцэрлэгийн төслийг дэмжиж манай гэр бүлийн зүгээс дуудлага худалдаанд нэгэн чухал эд зүйлийг хандив болгон өргөж байгаа.
Манай хүн луу жилтэй бөгөөд Наваратна (санскритаар) буюу 9 эрдэнийг ихэд эрхэмлэн дээдэлж биедээ үргэлж авч явж, бөгж болон бугуйвч хэлбэрээр хэрэглэж ирсэн. 30 гаруй жилийн тэртээ Тайландын Вант Улсын Эзэн Хааны гэр бүлээс түүнд дурсгал болгож өгсөн луу дүрстэй 9 эрдэнийн энэхүү бөгжийг дуудлага худалдаанд анх удаа оруулж буй тул ханийн минь үнэнч фэнүүдэд энэ сайхан бөгжний эзэн болж Монгол хүүхдүүдийн төлөө нэгэн сайхан аянд нэгдэж буян хураах боломж гарч байгааг дуулгая гэж бодсон юмаа" гэлээ.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайхан ажил ...Хамгийн зөв ажлуудыг зөв хүмүүс л хийдэг
Мундаг юмаа.Бүх ажил төрөлд нь амжилт хүсье!
Хэн тэрний фен юм бэ
Зссссссс
Manaid avah hvn oldonoo.Neg muu 9911 tei dugaar 3 uruunii bairny vneer zaragddag ene ulsad busdad bel benchingee haruulj l nohoin garsan jogorhoi ch bsan hudaldaj avah hulgaich,luivarchid bgaaa
Монголын баячууд гэдэг чинь МАН-н, Төрөөс төрсөн олон тэрбумтан олон баячууд л байдагшт. Тэд нар худалдаж авахуу
АМЖИЛТ ..САЙХАН БУЯН ХУРААЖ ХИЙХ НЬ ДЭЭ..ХУУХДУУДЭД МАШ ТУСТАЙ АЧТАЙ АЖИЛ БАЙНА.
Amerka uvgunii bugjiig avahuu
1. Yagch Amerik hun bish
2. Orosiin irgenshiltei Orosod amidardag hun.
Ibayar hurgie haana ochihi
beluu gedeg emegtei n tegeed end ymar hemaatai ym ? hunii hiisen ajliig uuriin bolgoj zalidaj bn uu ? shunaltai bugs !
Тэнэг үү?
Балай хүүхэн чинь хаягдсан нөхрийнхөө эд зүйлсийг нь зарах гэж байгаа бол дуугүй л зарж үз
Салсан тэнэг монгол авгай нь авна биз хэн тэр хүний сүнс хорогдсон хог авдийн
манай хэдэн дархчууд илүү сайн хийж мэдэх л улсдаа
10000 мянган төгрөг
Za z##l tsaashaa buzar g####i min..