ЭДИЙН ЗАСАГ

9911 дугаар зах зээлд 40 саяас хагас тэрбум төгрөгт хүрч худалдаалагдаж байна

-9911 АЛТАН ДУГААРЫГ 200 САЯ ТӨГРӨГИЙН БАРЬЦААНД ТАВЬЖ, ЗЭЭЛ АВДАГ-

Өнөөдөр Монголын нийгэмд “алтан, мөнгөн” гэх нэрийдэлтэй азын дугааруудаар гангарах нь хэвийн үзэгдэл болсон зүйл. Дараалсан хэдэн цифрээр өөрийнхөө үнэ цэнийг тогтоодог болчихсон гэхэд хилсдэхгүй. Хагас тэрбумын үнэтэй дугаар барьж, түүнийгээ бүр ломбарданд тавьж зээл хүртэл авч болдог болчихлоо. Иймд бид азын гэгдэх 9911 ... дугаарын зах зээл дэхь үнэ ханшийн талаар сонирхож, мэдээлэл бэлтгэлээ.  

Одоогоос хоёр жилийн өмнө 9911…дугаар дунджаар 12.5-13 сая төгрөгөөр үнэлэгдэж байжээ. Гэвч үүнээс ганцхан жилийн дараа буюу өнгөрсөн жил 27-30 сая төгрөг болж хоёр дахин өссөн байна. Харин өнөөдөр 9911 ... тэй энгийн дугаар 40 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа бол, азын “алтан” дугаар нь 500 сая төгрөг буюу хагас тэрбумаар үнэлэгдэх хэмжээнд хүрээд байгаа аж.

Мөн ийм дугаараа барьцаанд тавьж, хэдхэн минутын дотор л зээл авч болдог болчихсон. Тухайлбал, ББСБ-д 9911 дугаараа барьцаалж хамгийн дээд талдаа 200 сая төгрөгийн зээл, хамгийн доод тал нь 30 сая төгрөгийн зээл авч болдог аж. Энэ үйлчилгээ, ийм төрлийн зар мэдээ нилээн хэдэн жилийн өмнөөс эхэлсэн байдаг.

Тэгвэл 9911 дугаарыг “түрээслэх” үйлчилгээ саяхнаас зах зээлд нэвтэрч эхэлжээ. Тодруулбал, энэ төрлийн дугаарыг сарын хугацаанд нэг сая төгрөгөөр түрээслүүлж буй юм.

9911-ийг дагаж 9909, 9919, 9910, 9999, 8811 дугааруудын үнэ эрчимтэй өсөж байна. Цаашилбал дугаараараа бүх төлбөр тооцоог хийдэг болох цаг ч ирэх тухай энэ төрлийн бизнес эрхэлдэг эдийн засагчид онцолж байгаа юм.

Бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчид түлхүү дугаар худалдаж авах, барьцаалж зээл авах, түрээслэх үйлчилгээг авахаар ББСБ-уудад ханддаг байна. Сүүлийн үед дунд бизнес эрхлэгчид төдийгүй хөрөнгө бэлтэй хүмүүс ч хандах болж. Тэд ихэвчлэн ажил бизнестэй хамаатайгаар түрээсэлдэг.   

-DALE CHOI: 9911 ДУГААР БОЛ БИЕТ БУС ХӨРӨНГӨ-

“Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал, шинжээч Dale Choi буюу Ч.Эрдэнэдалайтай холбогдож  “9911 бол цэвэр органик, капиталист зах зээл юм. 9911 бол манай компанийн брэнд болсон бүтээгдэхүүн. Бид 20 сая хүртэлх төгрөгийн зээлийг шуурхай олгож байгаа. Дугаарын сүүлийн цифрүүд бол ямар ч байж болно. Алтан дугаарт 100 сая төгрөгийн зээл ч гаргадаг болсон. Хувь хүнд дугаар бүр өөр өөрийн гэсэн утга агуулга үнэ цэнтэй. Нэг хүнд утгагүй тооны цуглуулга санагдаж байж болох ч, нөгөө хүнд төрсөн он сар өдөр гэх мэт утга учиртай байж болно.

Яг одоо ойролцоогоор 1,6 сая ширхэг мобикомын дугаар зах зээлд идэвхитэй хэрэглэгдэж байгаа. Үүнээс 12 ширхэг нь л алтан дугаар юм.

 Эдгээр дугаар нь хагас тэрбумаар үнлэгдэж байгаа. Нэг үгээр хэлбэл биет бус хөрөнгө гэж томъёологддог болчихлоо. Хоёрдогч зах зээлийн хувийн компаниуд хөгжүүлээд гаргаад ирсэн.

Бид компанийнхаа нэр дээрх дугааруудыг тусад нь гэрээ байгуулж блокчейний АТМ дээр байршуулдаг болно. Өөрөөр хэлбэл, дахин давтагдашгүй хөрөнгүүдийг дижитал хэлбэрт оруулаад блокчэйн дээр байршуулна. Нэг ёсондоо токэн буюу цахим зоос болгочихож байгаа юм.

Өнөөдөр ч гэсэн 9911 дугаар цахим зоос хэлбэрээр явж байгаа. Гэтэл зарим иргэд дугаар бол зүгээр л тоо, юу нь үнэд хүрээд байгааг ойлгохгүй байна гэх мэтчилэн дургүй хандлагатай байдаг. Гэтэл дэлхийн зарим оронд дугаар нь манайх шиг үнэд хүрчихсэн байна. Тухайлбал, Дубайд яг л манайх шиг дугаар арилждаг болчихсон. Тэнд долоогийн тоо орсон дугаар нь азын дугаарт тооцогддог. Манайх Дубайд салбараа нээх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна” хэмээн ярилаа.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жинхэнэ солиорол

Зочин
Зочин

Энэ ёстой онгироо гар шүүэ Хүүхэн шиг хүзүү гаргүй алт зүүсэн, ааш зан адсага билээ

Зочин
Зочин

ямар тэнэг нь авдаг юм бол

Зочин
Зочин
Reply to  Зочин

ер нь бол шулуухан хэлэхэд чамаас ухаантай, хөдөлмөрч болоод л энэ зэргийн мөнгөөр дугаар авах чадалтай болж байгаа юм л даа...
чам шиг өнөө маргаашаа яаж гэж байгаа өлөн гарт бол тэнэглэл юм даа...

зочин
зочин
Reply to  Зочин

Энэ хэмжээний хөдөлмөрлөж, энэ үнээр дугаар авахад цочирохгүй , толгой мундаг ажилладаг хүмүүс авдаг байхаа хө. Тэрнээс биш тэнэг хүн яаж ийм их баялаг босгож чадах билээ.

Зочин
Зочин

ер нь бол шулуухан хэлэхэд чамаас ухаантай, хөдөлмөрч болоод л энэ зэргийн мөнгөөр дугаар авах чадалтай болж байгаа юм л даа...
чам шиг өнөө маргаашаа яаж гэж байгаа өлөн гарт бол тэнэглэл юм даа...

Mal
Mal

Ee s#a teneg vher mongolchuud tenegtej helberteh handlagaasaa garch chadagq, nogoo durak n dugaariig bitcoin ntr geed hoortson, chaawaas bas masteraa hiitsen geed bgama, odoo engej helbertehee boloh heregtei. Dugaariin change

MatFuse
MatFuse

Viagra Non Generique [url=http://cialibuy.com]generic cialis[/url] Viagra 30 Anos Viagra Cialis For Sale Enalapril Matea For Sale.Uk

Зочин
Зочин

9911 зах зээл 10хан мянган ширхэг л бга. Ховор юмны үнэ үргэлж өсдөг. Солиорол, тэнэглэл гэх хүмүүс өөрт нь бхгүй болохоор атаархаж байгаа л төдий шүү дээ. Яаж ч муулж, миалсан 9911 үнэ цэнээ алдахгүй, 8811 ч ялгаагүй үнэтэй болсон бна лээ. Энэ бол жам юм.

Back to top button