Бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх ламхай нарын мэдээлэл юу өгүүлэв

Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд буюу ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл өнгөрөгч долоо хоногт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Улмаар хохирогчид ламхай нар ч нэмэгдэж байгаа гэгдэж буй.
Ламхайн ээж: Хүүд минь "Энэтхэг явахын тулд чи гомо байх ёстой” гэж хэлсэн байна лээ
Хүчирхийлэлд өртсөн ламхайн ээж хэвлэлд мэдээлэл өгөхдөө: Дөрөвдүгээр сарын 21-нд анх хүүгээ дотуур байранд оруулсан. Хүүгээсээ хачин зүйлс сонсоод цочирдсон. “Энэтхэг явахын тулд чи гомо байх ёстой” гэж хэлсэн байна лээ. Мөн “Тамхи татаж сурах ёстой. Сурахгүй бол чи Энэтхэгт очоод угаасаа хар тамхи татна” гэсэн. Бэлэг эрхтнээ гаргаад "ганц бавъя, бавуул" гэхчлэн миний хүүд хэлж, ярьдаг байсан юм билээ. Сэтгэл санаа шоконд орж маш хэцүү байна.
Шүүх шинжилгээний анхны дүгнэлт гарсан. Ингэхэд "урагдалтай, улайлтай байна" гэдэг хариу гарсан. Үр хүүхдээ анхаарахгүй бол цаг хэцүү болж. "Дотуур хувцас нь цус болсон байсан. Бөгс рүү нь "юм" хийгээд байхаар хэцүү биз дээ. Мөн гэдэс нь гүйлгээд байгаа. Дотуур өмдөндөө баагаад муухай үнэр гараад байсан" гэхчлэн ярьжээ.
Мөн хохирогч хүү: "Ах нар бөгс руу минь нойтон юм хийгээд байсан. Гурван ах тэгсэн. Унтаж байхад ор луу минь ороод ирдэг. Тэгээд өмд шувтлаад миний боовыг бариад байдаг. Би хажуу дахь хүүхдүүдээсээ ичээд хэлж чаддаггүй байсан" гэхчлэн ярьсан байгаа юм.
ЦЕГ: Хүчиндэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн энэхүү мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг хийж эхэлжээ.
Тодруулбал, ЦЕГ-аас тодруулахад "Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өглөө.
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Гандантэгчэнлин хийд: Бид ч бас үнэн мөнийг тогтоолгохоор цагдаад хандсан
Эл хэрэг дээр Гандантэгчэнлин хийд одоо хүртэл олон нийтэд хандаж мэдээлэл хийгээгүй, таг чимээгүй хэвээр байгаа юм. Иймд бид тус байгууллагатай холбогдож, тодруулга мэдээлэл авсан юм.
-ЦЕГ-аас ламхай нар бэлгийн хүчрихийлэлд өртдөг гэдэг мэдээллийн дагуу Эрүүгийн хэрэг нээгээд шалгаж эхэлсэн байна. Танай байгууллагын холбогдох хүмүүсээс болон ламхай нараас мэдүүлэг, байцаалт авсан уу?
-Өнгөрөгч баасан гарагт /2023.05.16/ цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгцгөөсөн. Ганц хоёроороо биш бүх нийтээрээ асуулгаж, байцаагдсан. Ламхай нар ч бас мэдүүлэг өгч байгаа.
-Хэдэн удаа мэдүүлэг авсан бэ?
-Нэг удаа. "Шалгаж, үнэн мөнийг тогтоож өгөөч" гэх хүсэлтийг бид мөн цагдаагийн байгууллагад гаргасан. Энэ дагуу шалгуулж байна.
-Танай дотуур байр хараа хяналт султай юм уу, тэнд хүний эрх зөрчигдөж хүчирхийлэл үйлдэгдэж байгааг багш нар мэдээгүй юу?
-Уг нь улсын таваас зургаан байгууллага нийлж байгаад манайд жилдээ нэг удаа ирж, шалгалт хийдэг. Манай ламхай нарын дотуур байр яг л зохих стандартын дагуу л ажилладаг. Ээлжээр гардаг жижүүртэй. Камержуулалт сайтай. Харин ламхай нарын өрөө болон ариун цэврийн өрөөнд камер байхгүй. Хүний эрх гэдэг утгаараа шүү дээ.
-Насны ялгаа гарч байгааг хэрхэн анзаардаг вэ. Бага насныхныг том ах нараас нь тусад нь байлгах боломжгүй юм уу?
-Доод тал нь 9, 10 дээд тал нь 18 настай хүүхдүүд бий. Насны ялгаа гаргахгүй байхыг лам багш нар нь аль болох л хичээдэг. Энэ үүднээс бага, том хүүхдүүдийг тусад нь байрлуулдаг. Одоогоор дотуур байранд хэчнээн хүүхэд байрлаж байгааг хэлж мэдэхгүй байна.
-Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүгэл үлээсэн хүү танайд хэр удаан шавилан сууж байгаа юм бэ?
-Хоёр л сар болж байгаа.
-Танайх яагаад олон нийтэд хандаж мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. Байгууллагын тань нэр хүнд төдийгүй шашинд итгэх олон нийтийн итгэл унасаар байна шүү дээ?
-Цагдаагийн байгууллага шалгаж дууссаны дараа олон нийтэд нэгдсэн мэдээлэл өгөх болно. Одоо юу ч тодорхой болоогүй байхад мэдээлэл хийх боломжгүй байна.
-Одоо л олон нийтэд ил болж байгаа болохоос бараг арав гаруй жил ужгирсан хэрэг гэсэн шүүмжлэл маш их хөвөрч байна?
-Миний хувьд гэхэд л хорь гаруй жил болж байна. Ийм бусармаг зүйл тохиолдож байсангүй. 1990 оноос шавилан сууж байгаа ах нар маань ч хэлдэг. Ийм зүйл ер гарч байгаагүй. Бид бүгд гайхацгааж байна.
ХЭҮК: Ламхай нарын дотуур байрыг шалгаж байгаагүй
ХЭҮК-ийн дарга Ж.Хунангаас өмнө нь Гандантэгчэнлин хийдийн дотуур байранд шалгалт хийж байсан, одоо хүчирхийлэлд өртсөн гэх ламхай нарын асуудалд хэрхэн анхаарч байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр "Ганданд өмнө нь шалгалт хийж байсан. Ламхай нарын дотуур байрыг харин шалгаж байгаагүй. Одоогоор манайд энэ талаар гомдол мэдээлэл ирээгүй байна. Ажлын хэсэг гаргаад шалгах болно. Хөдөө гараад явж байна, очиж байгаад нэгдсэн мэдээлэл өгье" хэмээсэн юм.
ГБХЗХГ: Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тал дээр ажиллаж эхэлсэн
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ламхай нар хүчингийн хэргийн хохирогч болсон асуудалд хэрхэн хандаж, ажиллаж эхэлсэн талаарх мэдээлийг тодруулсан юм.
Ингэхэд тус байгууллагын зүгээс "Цагдаагийн байгууллагаас эл хэрэг дээр Эрүүгийн хэрэг үүсгээд шалгалтын ажиллагаа явуулаад эхэлчихсэн байна лээ. "Энэ хэргийг дангаараа шалгана өөр байгууллага оруулах шаардлагагүй" гэсэн. Энэ дагуу манайхаас оролцох ямар ч боломжгүй. Харин Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Гандангийн дотуур байранд дахиж ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн" гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Ламхай нар хүчирхийлэлд өртдөг үү, энэ байдал олон жил ужгирсан, өнөөдөр л хүүгийн шүгэл үлээлтээр нийгэмд ил болж байгаа асуудал уу гэдэг асуултууд бидний өмнө гараад ирлээ.
Гандантэгчэнлин хийдийн зүгээс хэвлэл холбогдоход асуултад нээлттэй хариулж байгаа болохоос албан ёсоор олон нийтэд хандаж тайлбар, мэдээлэл хийгээгүй байна. Учир нь тэд цагдаагийн байгууллагаас эл хэргийг шалгаж дууссаны дараа мэдээлэл хийнэ гэх байр суурьтай байгаа аж. Тэд өөрсдөө ч цагдаагийн байгууллагад давхар хандсан гэв.
Харин Хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх учиртай ХЭҮК өмнө нь нэг ч удаа эл хийдийн дотуур байр луу шагайж байгаагүй аж. Ниргэсэн хойно нь "одоо шалгалт, хяналтын ажиллагаа явуулна" гэж хариулж байгаа юм. Харин хүүхдийн эрх уланд гишгэгдэхээс урьтаж ажиллах учиртай ГБХЗХГ нь "цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул бид оролцохгүй, одоо дахин ийм хэрэг гаргахгүйн тулд ажиллана" гэх хэлж буй.
Товчхондоо хүний эрх, хүүхэд хамгааллын байгууллагууд ямар дүлий, сохор ажилладаг болохын жишээ энэ юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
танайх редакторгүй юм уу? ямар их үг үсэг, утга найруулгын алдаатай мэдээлэл вэ. мэргэжлийн хэвлэл мэдээллийн редакц хэр нь алдаа мадгийг нь хянаж, шалгадаг байвал уншигчаа хүндэтгэж буй хэрэг. Үнэхээр редакторгүй бол сэтгүүлч өөрийнхөө бичвэрийн алдааг маш сайн хянаж, хариуцлагатай хандах учиртай баймаар даа.
Бузрын хулгайчууд
Бэлгийн гаж донтнуудыг илрүүлж хуулийн хариуцлага хүлээлгэхийн тулд бүх хүүхдэд үзлэг хийх шаардлагатай дээхэн үед охидын үзлэг байнга л хийдэг байсны адил энэ байдал аль эрт л мэр сэр яригдаж бсан ч тэгс гээд чимээгүй болдог бсан тул худлаа байх гэж боддог байлаа гэтэл нууж дарагдуулдаг. Хүүхдүүд хүчирхийлүүлж байжээ. Шашин номын мөр хөөсөн лам хүмүүс элдэв гэмт хэрэг хийдэг худал хуурамч, ард олны буяны өглөгөөр баяждаг хэтэрхий шуналтай болж бгаа нь ард олон шашинд итгэх итгэлгүй боллоо
ер нь хүүхдүүдэд юм заана нтр гэсэн сургалтын газрууд болон зуслан асрамж гээд тусад нь байлгадаг газарууд байнгын нээлттэй камеруудтай, эцэг эх нь хүссэн үедээ орж харах сонсох боломжтой байвал хамаагүй хяналт сайтай байх юм бишүү. хүүхдийн ордон хүртэл доошоо хүний хөлөөс хол далд хонгилоор хол явж байж очдог өрөөнд дугуйлан хичээллүүлж бсан нь надад эвгүй санагдсан. Тэнд юу ч болж бсан хүн мэдэхээргүй, хашгирсан ч сонсогдохооргүй юм билээ. Зун эзгүй шахуу байранд хоосон өрөөнүүдээ ашиглахгүй байж тэр цаад мухрын шатаар харанхуй ёроолруу орж уртаас урт хонгилын цаад буланд яахаараа роботын дугуйлан ажиллуулдаг ч юм бүү мэд. Эцэг эх нь өөрөө ор гээд гадна нь буулгачихдаг бол хүүхэд буланд шахуулахад хэн ч мэдэхээргүй юм билээ. Түгшин манаж байж хэд хоног явуулсан болсон доо.
МУХАР СҮЖГЭЭР ҮР ХҮҮХДЭЭ ХОРЛОЖ БАЙГААГАА ОДОО БОЛИО, ЭЦЭГ ЭХЧҮҮД
Энэ нийтлэлээ сайн үзэж шалгаж байгаачээ үг үсгийн алдаа их бна. Чадваргүй, боловсролгүй байдлаа засаачээ.
Huuhed bhad bandidna geed l yaridag bsan. Spotlight geed oscar hurtej bsan kinog uzseneesee hoish manai ene sum hiiduuded yaadag bol gj bodogdoh bson.
Tsaashilaad huuhed asrah gazruud bn.
Huuhdiin gh gazruud bugd cameratai bh ni zuv.
Uuriinhuu ur huuhed deer geed tosoolood uz l de.
Tegehdee ene huugiin shuuhiin dugneltiig n olon niited uzuuleh heregtei shuu tsaasaar n
Eej n 2 huuhedteigee gandand huuhduudeereee mungunii uut bariulj ywuulaad guilga guilgaj bsn gej olon hun bichsen bnlee shu.
Tgher herwee ene medeelel huuramch tsaana n ymar neg uur ashig honjoo harsan ym bwal yana we.
Ийм л үл хогнууд лам болж байгаа юм шүү дээ. Тийм учраас л ямарч төрлийн шашин бүгд хэрэггүй гээд л байгаа юм шүү дээ. Ийм хачин этгээд ертөнцийн хог болсон новшнууд л лам гээд та нөхөд маань тэднээр ном уншуулсан болоод урд нь залбираад суух хэрэг байна уу. Сайн бодцгоо. Аль ч төрлийн шашин болон ламуудыг хүндлэхээ боль. Харин чулуугаар шид. Устга!!!
Новшнууд.Угаасаа хар Тангадын сургааль бидэнд авчирсан гай нарын нэг энэ.Бүгд л гомо гэдэгдээ энэ лам нар
Ийм мэдээлэл бичиж байх гэж дээ, хэргээсээ гадна сэтгүүлчид нь анхаараач ээ.
buzriin lam naraas garahgui buzar gej bahgui dee
Ene lam mam gej odoo bolimoor umaa. Ene tsuuhun hun amtai uls orond hudulmurluh hungui bhad lam gej baahan hudlaa huuhduudiig bolovsruulj surgahiin orond aimar baliar buzar umaa. Taraaval taarna. Etseg ehni ch gejtaardan umnuud yun lam
Olon hund dotor iim novshnuud baij l baigaa. Olood hatuu shiitge.
томоосоо авахуулаад бүгд гомо гэсээн
Tegehdee l 13 nastai huuhed noiton ym hiigeed gej yrih soninbishuuu?? Uuriinhiiguu bolohoor boow bariad bsn gechiheed yagaad yu orj bgag n medehgui bsn bol
13 nas shuude ydaj 6 7toi bol noiton ym geed bj bhsan.
Тэнэг юм бичхийн мэдээж юу орж байгааг 13 настай хүүхэд яаж мэдэхийн солиотой юмаа арагшаа хараад боов гэж мэдэхгүй өөрийн таамгаараа л мэдээж хүүхдийн үгээр хэлж байна шүү дээ солиотой гарууд байх юмаа
Юу ч хийсэн байж болох юм биш үү?
Өмнө нь бас залуухан ээж хүүхдийг минь хүчиндсэн байна гээд нэг хэсэг шуурсан тэгээд намжсан шүү загасны ой санамжтай миний монголчуудаа