НИЙГЭМНийгэм мэдээ

41 настай эрэгтэй бусадтай бүлэглэн гар утас, гутал дээрэмджээ

41 настай эрэгтэй А нь бусадтай бүлэглэн, гар утас болон гутал дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд дээрх хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллагад "Үл таних хүмүүс манай аавыг дээрэмдсэн байна" гэх дуудлага, мэдээллийг бүртгэжээ.

Мэдээллийн дагуу шалгахад гудамжинд явж байсан 59 настай эрэгтэйг бүлэглэн хохироосон хэрэг болох нь тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.

Иргэд та бүхэн шөнө, оройн цагаар гэрэлтүүлэггүй, харанхуй гудамжаар ганцаараа зорчихгүй байх, баталгаатай такси, унаагаар зорчих, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button