Тодруулга: Хоёр тэрбумаар сэргээсэн Ганга нууранд 7100 хун чуулсан

Ганга нуур 1993 онд Дурсгалт, 2004 онд Байгалийн цогцолборт газрын ангиллаар бүртгэгдэж улсын тусгай хамгаалалтад орсон. Улмаар 2004 онд Рамсарын конвенцэд бүртгэгдсэн байдаг. Гэтэл тус нуурын 70 орчим хувь нь ширгэх аюулд орсон тул сэргээх ажлыг эхлүүлж, үр дүнд хүрсэн байна. Энэ талаар бид Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг дарга Д.Болдбаатараас тодрууллаа.
-Ганга нуур ямар шалтгааны улмаас ширгэх болов?
-Хүн малын хэт төвлөрөлт, эх цутгал булгуудын ширгэлт, элс, шороон шуурганаас үүдэлтэй бохирдол, дэлхий дулаарал зэрэг олон шалтгаан нөлөөлсөн юм.
-Сэргээх ажлыг хэзээнээс эхлүүлэв. Хаанаас хэдэн төгрөгөөр санхүүжүүлсэн бэ?
-Сэргээх талаар анх 2012 онд хэлэлцэж байсан бөгөөд тодорхой ажил хийгдээгүй юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсцыг сайжруулах” төслийг эхлүүлсэн. Тус нуурыг сэргээх төслийг улсын төсвөөс хоёр тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн.
-Хоёр тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг төслийн хүрээнд ямар ямар ажлуудыг гүйцэтгэв?
- Энэ төслийн хүрээнд молцог элсний ургамалжилт болон Ганга нуурын хагшаасны судалгаа хийсэн
- Нуурын хамгаалалтын 16 км хашаа татсан
- Нуурыг малын хөлөөс чөлөөлөх зорилгоор Ганга нуур орчмын 45 өрхийн дунд бэлчээрийн зориулалттай 10 худгийг гаргаж малчдад хүлээлгэж өгсөн
- Нуурын дээд талд 10га-д 8000 гаруй мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн
- Бусад тохижилтын ажлыг гүйцэтгэж байгаа
-Тус нуур хэзээ бүрэн сэргээгдсэн бэ?
-Өнгөрсөн жилийн есөн сард бүрэн сэргээгдсэн гэж хэлж болохоор байна.
-Ганга нуурын ус хэвийн түвшиндээ хүрсэн үү. Тус нуурыг яаж усжуулав?
-Байгалийн даралттай усаар цутгаж усжуулсан. Одоогоор усны түвшин 2005 оны мөн үеийнхтэй ижил хэмжээнд хүрээд байна.
-Сэргээгдэх ажил эхэлснээс хойш гарсан үр дүн хэр байгаа вэ?
-Ганга нуурыг мянган хун чуулдаг гэлцдэг. Тэгвэл, сэргээх ажлын үр нөлөөгөөр өнгөрсөн намар 7100 хун чуулсан. Бид аялал жуулчлалын хүрээнд өнгөрсөн оны 10 дугаар сарын 21-ний өдөр хунгийн баярыг тэмдэглэж, наадам зохион байгуулсан юм.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан ажил болжээ. Байгаль дэлхий минь сэргэнэ гэдэг юутай гайхамшиг. Хичнээн хөгжиж дэвжлээ ч Байгалиас илүү гайхамшиг гэж байхгүй юм даа.
Хунг яаж ийм нарийн тоолж чадсан юм бол , ширхэг бүрээр нь гэхүү дээ.
200 sayar hiih ajliig 2 terbumaar hiij bdagbingej mungu idne shvv ed nar
Сайхан болжээ гэхдээ энд нутгийханы сэтгэл дутмаг нь харагдаж байна
Сайхан ажил хийжээ.Дотоод гадаадын жуулчдыг хүлээж авахдаа анхаарах хэрэгтэй.Нуураас зайтай харуулах хэрэгтэй