БЗС: Шинэ журмаар эсээ бичүүлэхгүй. Суралцах чадварын үнэлгээг тулгуурлана

БЗС-гийн сонгон шалгаруулалтын шинэ зарчмыг танилцуулж байна. Энэ жилийн хувьд эргэн төлөлтийн зарчмыг дахин баримталж ажиллахаар болсныг мэдээллийг эхэнд онцоллоо. Нийт 133 хүүхэд бүртгүүлснээс 33 нь хасагдсан байна.
Хасагдах болсон шалтгаан нь дараах хоёр шаардлагыг хангаагүйтэй холбоотой ажээ. Үүнд, нэгт, хэлний оноо. 6.5-аас дээш байх. Хоёрдугаарт, тухайн сургууль нь дэлхийн шилдэг 50 сургуульд багтсан бөгөөд урилга авсан байх ёстой ажээ.
Тухайлбал, IELTS-ийн 6.5 оноо, IBT TOEFL-ийн 90 оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц оноог эрэмбэлсэн байна.
Түүнчлэн дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 оны эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг хангаж, урилга авсан байх ёстой ажээ.
Мөн дэлхийн ТОП 50 сургуульд элссэн 1-2 дугаар дамжааны оюутнуудыг тусад нь үнэлдэг. Арван жил төгссөн хүүхдүүдийн голч оноотой харьцуулдаггүй байна.
Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл батлах тухай 115 дугаар тогтоолыг баримтална. Цахим оюун ухааны мэргэжлүүд нэгдүгээрт, шинжлэх ухааных хоёрт гэх мэтээр эрэмбэлж оноожуулжээ.
Энэ хичээлийн жилд эсээнээс илүүтэй Суралцах чадварын үнэлгээг тулгуурлахаар болжээ. Танин мэдэхүй, хувь хүний өсөлт хөгжил болон хүн хоорондын харилцаа гэх гурван агуулгын дагуу 30 даалгаврыг 100 хувиар үнэлэх юм байна. Түүнчлэн энэ жилийн хувьд бүртгүүлсэн 100 хүүхдээс эхний 50-д жагссаныг нь сургах ажээ.
Танин мэдэхүйн агуулгад,
- Шүүн тунгаах
- Бүтээлчээр сэтгэх
- Асуудал шийдвэрлэх
- Шийдвэр гаргах
- Мэдээлэл харилцааны технологийг үр дүнтэй, ёс зүйтэй ашиглах чадварууд
Хувь хүний өсөлт, хөгжил,
- Зорилготой байх
- Тууштай байдал
- Дасан зохицох чадвар
- Соёлын олон талт байдалд нээлттэй хандах
Хүн хоорондын харилцааг,
- Харилцах
- Багаар ажиллах/Зөрчилдөөнийг шийдвэрлэх
- Хариуцлагатай байал гэх дээрх агуулгуудын хүрээнд даалгавар өгдөг байна.
Мэдээлэх үе шат,
- Мэдээллийг бүрдүүлэх
- Сорил, даалгавар боловсруулах
- Үнэлгээ зохион байгуулах байр бэлтгэх
- Оролцогчид мэдээлэл хүргэх
- Сургалт зохион байгуулах
- Үнэлгээ зохион байгуулах
- Шууд засалтын шилэн технологи
- Үр дүнг мэдээлэх, эрэмбэлэх гэх дараалалтайгаар явах ажээ.
БЗС-гийн дүнг мэдээлэхдээ,
- Танхимд шууд засах үйл ажиллагааг зохион байгуулна
- Цахимаар СЧЕҮ-д оролцогч нь өөрийнхөө дэлгэцээр шууд засалтын үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой
- Үнэлгээний явц болон засалтыг шууд дамжуулалтаар хүргэнэ
- Эцсийн үр дүнг баримт бичгийн үнэлгээ болон СЧЕҮ-ний нийлбэр дүнгээр танилцуулна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.