
Ой тогтоолтын дэлхийн хошой аварга, Гиннессийн амжилтын эзэн ихэр охид Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар их сургуулиа амжилттай төгслөө. Тодруулбал, тэд дэлхийн шилдэг их сургуулиудын 12 дугаарт эрэмблэгддэг Бээжингийн их сургуулийг дүүргэв.
Тэд, "Энэ бүх хугацаанд хичээл сургуулийнхаа хажуугаар олон улс, тив дэлхийн томоохон тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцжээ. Хичээл сурлага, оюуны спортоо хоёуланг нь тэнцвэртэй авч явах хэдий амар байгаагүй ч асар их ачаалалтай тэр өдрүүдийг амжилттай даван гарлаа. Бичсэн судалгааны ажлууд маань “Шилдэг Диплом” гэх өндөр үнэлгээг авч төгсөж байгаад баяртай байна" хэмээсэн юм.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамгийн гол юмаа мартаж Улс! Юугаар сурсан нь алга. Тэр мэдээлэл нь ямар их сургууль төгсөх дүүргэхээс илү чуха л, хүмүүс ихэвчлэн юу сурдгаар нь реакца лдаг тул.
Бахархаж байна! Сайн бас сайхан охидууд! Аз жаргал ерөөе ! Манай МУБИС - ийн МХУЗ төгссөн Нармандахын охидууд гэсэн үү, үгүй юу? Тэгвэл ээжид нь бас баяр хүргэе! Сайхан охидууд өсгөж хүмүүжүүлжээ!