НИЙГЭМ

"Агаарын бөмбөлгөөр хөөрөх 15-20 минутын аялал 100 мянган төгрөг"

Монголд анх удаагаа агаарын бөмбөлөг хөөргөж эхэлсэн байна. Тодруулбал, Тэрэлжид байрлах “Mongol culture park” энэхүү агаарын бөмбөлгөөр хөөрөх аяллыг санал болгож буй. Энэ талаар тодруулахаар тухайн байгууллагын Борлуулалтын менежер М.Амартай холбогдлоо.

-Хэзээнээс агаарын бөмбөлөг хөөргөж эхлэв?

-Агаарын бөмбөлгийг хөөргөж эхлээд сар орчмын хугацаа өнгөрсөн байна. Анх зургаадугаар сарын 1-ний өдөр хөөргөсөн юм. 

- Нэг удаагийн аялал хэдэн минут үргэлжлэх юм бол. Суух төлбөр хэд вэ? 

-Агаарын бөмбөлөгт суух аялал 15-20 минут үргэлжилнэ. Ингэхдээ нэг хүн 100 мянган төгрөгийг төлнө. 

-Өдөрт хэчнээн удаа хөөрөх боломжтой вэ. Нэг удаадаа хэчнээн хүн суух боломжтой вэ? 

-Цаг агаараас хамаарч өдөрт нисэх тоо хязгаарлагдаж байна. Хэрэв цаг агаарын байдал тогтвортой байгаа тохиолдолд хэдэн ч удаа хөөрөх боломжтой. Нэг удаагийн нислэгт 10 хүртэлх хүн суух боломжтой. 

-Болзошгүй аюулаас хэрхэн сэргийлж байна. Хэдэн нисгэгч ажиллаж байгаа вэ?

-Мэргэжлийн сургалтад хамрагдсан хоёр нисгэгчтэй. Цаг агаарын байдлыг нисгэгчид урьдчилан тооцоолж болзошгүй эрсдэлээс сэргийлж ажиллаж буй. Мөн агаарын бөмбөлөгт суухад хориотой хэд хэдэн нөхцөл бий.  

Үүнд,  

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн  
  • Жирэмсэн эх 
  • 12 хүртэлх насны хүүхэд суух боломжгүй.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 27, 2023 13:00

Ямар үнэтэй юм бээ

Зочин
Зочин
7 сар 2, 2023 17:52

Anx udaa gedgee bolio. Ali xediin oruulaad irchixsen. Darhand uil ajillagaa yavuuldag shuu

Холбоотой мэдээ

Back to top button