Нийгэм мэдээ

17 настай хүүхэд Туул голд унаж, амиа алдлаа

Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо, “Сайханы саравч” гэдэг газар Туул голд өчигдөр /2023.06.26/ 17 настай хүүхэд осолджээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Ч/17 настай, эрэгтэй/-ийн цогцсыг “Туул” голын уснаас өчигдөр 17:40 цагт гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн байна.

Мөн тухайн иргэнтэй цуг явж байсан Э /20 настай, эрэгтэй/ нь таталт өгч ухаан алдсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Иймд аялж, амарч, зугаалж яваа ард, иргэдийг усны аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Munkhuu Munkhuu
Munkhuu Munkhuu

Hezee Mongolchyyd Bid Tom jijiggyi bolgoomjtoi Zuv amidarch syrah ym bol???!!!!!! Haramsaltai Zyilyyd ih garch bgaa ni manaih shig Hyn Am zuutei Orond bol mash Undur Too ym!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button