Нийгэм мэдээ

Бар, морь жилтнээ эерэг сайн

2023.07.15 / Бямба гараг

Билгийн тооллын 28

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН
ЕСӨН УЛААН ХӨХ НОХОЙ ӨДӨР

Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 05.08-20.48
Суудал: Мод

Аргын тооллын 7 сарын 15, Санчир гараг. Билгийн тооллын 28, Гөрөөсөн толгой одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button