ДЭЛХИЙ

Израиль эмч нар толгой нь нугаснаасаа салсан хүүхдийн амийг аварч чаджээ

Израиль эмч нар авто ослын улмаас толгой нь нугаснаасаа салсан хүүхдийн амийг аварч чадсан байна. 12 настай Сулейман Хассан дугуй унаж явахдаа машинд дайруулсны улмаас гавлын яс нь нугаснаасаа бүрэн салж, харин хүзүүний арьс нь л бүтэн байсан тул түүний толгойг бүрэн тасрахаас хамгаалсан аж.

Осол гарсны дараа Хассаныг нисдэг тэргээр Йерусалем дахь “Hadassah Ein Kerem” эмнэлгийн гэмтлийн тасагт яаралтай хүргэжээ. Үүнтэй ижил гэмтэл авсан хүмүүсийн 70 хувь нь газар дээрээ эсвэл эмнэлэгт хүргэгдэх үедээ нас бардаг тул эмч нар яаралтай арга хэмжээ авч түүний гавлыг нугастай нь эргэн холбосон байна.

Мэс заслыг хийсэн эмч нарын нэг болох Охад Эйнав “Times of Israel” агентлагт ярилцлага өгөхдөө “Хүүгийн амьдралыг аврахын төлөө тэмцсэн. Мэс засал өөрөө маш нарийн, төвөгтэй учир олон цаг зарцуулсан. Хагалгааны өрөөнд шинэ арга барил туршсаны үр дүнд хүүхдийн амь насыг аварч чадсан” гэж хэлжээ. Хассанд одоо хөдөлгөөний ямар нэгэн асуудал байхгүй бөгөөд өөрөө чөлөөтэй алхаж чадаж байгаа юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрдэмтэн дуэлийн толгой биеллээ олжээ

Зочин
Зочин

Gaihalt yum

Зочин
Зочин

Mundag yum daa

Зочин
Зочин

Гайхамшиг

монгол
монгол

Худлаа бичих юмаа олж ядахдаа худал иэдээ зохиох юиаа.Тийм ямарч мэдээдэл Англи хэл дээр алга

Зоёин
Зоёин

Шал худлаа

Холбоотой мэдээ

Back to top button