Нийгэм мэдээ

Абэ Шинзо амьсгал хураагаад нэг жил өнгөрсөн ч шүүх хурлыг хийсэнгүй

Өнгөрсөн жилийн долдугаар сарын 8-ний өдөр Ямагами Тэцүяа нэртэй эрэгтэй гар аргаар хийсэн буу ашиглаж Абэ Шинзогийн аминд хүрсэн. Дэлхийн дахиныг цочирдуулсан тус хэрэг гараад нэг жил өнгөрсөн ч Ямагамиг шүүх хурал явагдаагүй байгаа юм.

Түүнийг Осакагийн Цагдан хорих төвд саатуулж байгаа бөгөөд хэргийг мөрдөн байцаах ажил найман сарын турш үргэлжилсний эцэст өнгөрсөн гуравдугаар сард дууссан байна. Ямагамигийн эсрэг Абэг гар буугаар буудаж хөнөөсөн, Нара хот дахь гэртээ засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зургаан гар буу, 2 кг орчим дарь үйлдвэрлэсэн, Нара хот дахь агуулахад найман удаа гар буугаа туршсан, Нара хотын сүмд гал нээсэн гэх шалтгаанаар яллаж магадгүй аж.

Шүүх хурлын тов хараахан зарлагдаагүй байгаа ч Ямагамигийн өмгөөлөгчид ирэх жилд болно гэж хэлсэн байна.Өнгөрсөн сард тэрбээр шүүх хурлын үеэр ямар нотлох баримт танилцуулах талаар шүүгч, прокурор, өмгөөлөгчид нарын хэлэлцүүлэгт оролцох болсон нь шуугиан дэгдээсэн юм. Гэвч тус хэлэлцээ хэсэг хугацааны дараа цуцлагдсан байна.

Эх сурвалж: Japan Times

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button