Байден 39 тэрбум ам.долларын оюутны зээлийг тэглэж, шүүмжлүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа 804,000 зээлдэгчийн оюутны зээл болох 39 тэрбум ам.долларыг тэглэсэн талаар тус улсын Боловсролын яам мэдээлсэн байна.
Энэ зээлийн өршөөлд зөвхөн орлого дээр суурилсан эргэн төлөлтийн хөтөлбөрт хамрагдсан зээлдэгч нар 20-25 жилийн турш сар бүр зээлээ тодорхойлсон хэмжээгээр төлсөн бол хамрагдах юм. Байден энэ шийдвэрийн талаар “Эдгээр зээлдэгчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай захиргаанаас тусламж үзүүлсэн олон сая хүмүүсийн нэг болно. Миний удирдлага дор 3 сая гаруй оюутны зээл авсан иргэдэд 116 тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлт үзүүлсэн” гэж хэлжээ.
Оюутны зээлийг тэглэх асуудал их хэмжээний маргаан дагуулдаг. Үүнийг дэмждэг хүмүүс зээлдэгчдийн амьдралыг хөнгөвчилж, цалингаа бусад зүйлсэд зарцуулж эдийн засагт сайн нөлөө үзүүлнэ гэдэг. Харин эсэргүүцэж буй хүмүүс их сургууль, коллежийн төлбөрөө өөрсдөө төлсөн мөн төлбөрийн боломжгүй ч зээл авахаас татгалзан их сургуульд сураагүй иргэдэд шударга бус, дээрээс нь оюутны зээлийг тэглэх нь инфляцыг ихэсгэнэ гэж үзэж буй.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бусад улс оронд бол зээл тэглэх нь нийгмийн эсэргүү цэлд хүргэдэг бна, манайд бол сонгуульд санал худал даж авах арга болдог юмуу даа !