Зуны адаг сарын шинийн нэгэн

2023.07.18 / Мягмар гараг
Билгийн тооллын 1
ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН
ЗУРГААН ЦАГААН УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулвал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 05.11-20.45
Суудал: Шороо
Аргын тооллын 7 сарын 18, Ангараг гараг. Билгийн тооллын шинийн 1, Найралт эх одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.