Нийгэм мэдээ
Н.Удаанжаргалын оронд Н.Будбаярыг томилж, МТЗ-ыг Б.Отгонсүхэд хариуцууллаа

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Отгонсүх, "Тавантолгой төмөр зам"-ын Гүйцэтгэх захирлаар Н.Будбаярыг тус тус томилжээ.
"Монголын төмөр зам"-ын захирлаар өмнө нь П.Ганхүү ажиллаж байсан. Харин "Тавантолгой төмөр зам"-ын Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон. Өдгөө авлигатай тэмцэх "Шувуу" ажиллагаагаар авчрах хүмүүсийн тоонд багтаж байгаа билээ.
Харин Б.Отгонсүхийн хувьд өмнө нь Замын-Үүд дэх Гаалийн газар ажиллаж байсан туршлагатай.
Н.Будбаярын тухайд тодорхой мэдээлэл бага байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авлигын үүр болсон газар шүү, Хамгаалалт авч ажиллах хэрэгтэй, эвгүй эвгүй