ДЭЛХИЙ

IPhone-ийн анхны загвар дуудлага худалдаанд $190,000-ын үнэ хүрчээ

Шинээр гарсан ухаалаг утасны үнэ жил ирэх тусам багасдаг. Тэгвэл 2007 онд хамгийн анх зах зээлд гарсан 4GB багтаамжтай загварын IPhone АНУ-д дуудлага худалдаагаар орж 190,000 ам.доллароор зарагджээ.

“Apple” компани хамгийн анх IPhone-ыг АНУ-д 2007 оны зургаадугаар сарын 29-ний өдөр 4GB, 8 GB багтаамжтай загваруудыг 499 болон 599 ам.долларын үнэтэй тус тус худалдаалж эхэлсэн юм. “LCG Auctions” нэртэй газар болсон дуудлага худалдаанд нийтдээ 28 удаа үнэ хаялцаж 190,000 ам.долларын үнэд хүрсэн нь хамгийн анх зах зээлд гарсан үнээс 400 дахин их мөнгөн дүн аж. Тус дуудлага худалдааны газар тэр IPhone-ыг “Маш ховор, үйлдвэрийн битүүмжлэлтэй,  4GB багтаамжтай загвар. Гадаргуу болон ирмэгийн дагуу бараг өө сэвгүй, үйлдвэрийн битүүмжлэл нь зөв бөгөөд лац нь эвдрээгүй, цэвэрхэн битүүмжлэлтэй” гэж танилцуулсан байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button