Улс төрийн мэдээ

"Playtime"фестиваль: Тасалбар авсан хүмүүст 2024 онд 50 хувийн хөнгөлөлт үзүүүлнэ

"Playtime" фестиваль энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах хуваарьтай байсан. Харин энэ өдрүүдэд борооны улмаас ихэнх голын түвшин нэмэгдэж, үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Иймд зохион байгуулагчдын зүгээс эхний хоёр өдөр наадмыг шөнийн 02.00 цагт дуусгаж, гурав дахь өдрийн хөтөлбөрөө цуцалсан юм.

Тэгвэл ирэх жил "Playtime" наадам тасалбартаа 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргажээ. Үүнд зөвхөн 2023 оны тасалбарыг Shoppy.mn-ээр дамжуулан худалдаж авсан тохиолдол л хамаарах юм байна. Харин дамлаж авсан буюу аливаа бэлгийн карт хамаарахгүй гэдгийг онцолжээ.

Дараа жилийн "Playtime" фестиваль долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Гачууртын иргэн
Гачууртын иргэн

Наад балай юмаа тэр Хүй 7 худаг ч юм уу өөр эзгүй газар суурьшилийн бүсээс хол хийгээрэй. Амьтан хүн амраахгүй эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй балай юмнууд энд тэндгүй бааж шээж бөөлжиж заваараад, орон гэртээ харих гэж хэдэн цаг түгжрээд... Балай юмнуудаа цуглуулаад хол газар зайлаарай та нар.

Зочин
Зочин

haha odoo boli boli

Зочин
Зочин

Oor gazar hiideg bolmoor talbai baga zam tugjrel. Avsan humuus n hohirchihin bna l da. Daraa jil avsan humuus n end bhgui bol yahuu

Холбоотой мэдээ

Back to top button