Нийгэм мэдээ

Өмнөд Солонгос: Олны танил хүмүүс үерт автсан иргэдэд хандив өргөлөө

Өмнөд Солонгост их хэмжээний бороо орсны улмаас үер бууж, хөрсний уналт олон газар үүссэн билээ. Тус онц ноцтой гамшгийн улмаас 40 хүн амь насаа алдсан. Мөн 9 хүн сураггүй алга болж, 10,600 орчим хүнийг оршин суудаг газраас нь нүүлгэн шилжүүлэх шаардлага гарсан юм.

Тэгвэл үерийн улмаас хохирсон иргэдэд зориулж Өмнөд Солонгосын олны танил хүмүүс их хэмжээний мөнгө хандивлажээ.Тухайлбал дуучин Им Юнвон болон түүний харьяалагддаг “Mulgogi Music” агентлаг 200 сая воныг “Үерийн гамшигт нэрвэгдсэн олон нийтэд туслах Солонгосын сан”-д хандивласан байна. Өмнөд Солонгосын гамшгаас хамгаалах нийгэмлэг мэдээлснээр жүжигчин Ким Хэ Су үерт нэрвэгдсэн хүмүүст 100 сая вон хандивласан аж. Тэрбээр өмнө нь 2019 онд Ганвон мужид гарсан түймэр, 2020 оны цар тахал, 2022 оны түймэр болон үерийн гамшгийн үеэр мөн сайхан сэтгэлийн тусламж үзүүлж байжээ.

“Our Blues” кинонд хамт тоглосон Ким Ү Бин, Шин Мин А, PSY нар тус тус 100 сая вон хандивласан юм. Рэппер PSY хандив өргөснийхөө дараа“Үерт автсан бүс нутгийн иргэд аль болох хурдан гэртээ буцаж, хэвийн амьдралдаа эргэн ороосой гэж хүсэж байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Korea Times

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочинзочин
зочинзочин

Манай бөхчүүд, одонцорууд улс орон гамшигтай үед мөнгө өгдөг билүү.

Холбоотой мэдээ

Back to top button