Өмнөд Солонгос Ким Жон Уны дэглэмийг мөхөөнө гэлээ

АНУ-ын тэнгисийн цэргийн цөмийн пуужин харвах чадвартай “USS Kentucky” шумбагч онгоц Бусан хотын боомтод өнгөрсөн мягмар гарагт (2023.07.18) хүрэлцэн ирсэн. Үүнийг Умард Солонгосын Батлан хамгаалах яамны сайд Кан Сун Нам хурцаар шүүмжилж АНУ цөмийн зэвсгийн хүчин чадалтай шумбагч онгоц болон бусад стратегийн зэвсгээ энд авчрах нь Умардын цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөлийг хангана гэсэн юм.
Кан Сун Намын мэдэгдлийн хариуд Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам хатуухан хариу өгсөн байна. Тодруулбал тус яам Умардын тал цөмийн зэвсгээр сүрдүүлсний эсрэг “Хойд Солонгосын талаас Өмнөд Солонгос, АНУ хоёрын эсрэг ямар нэгэн цөмийн зэвсгээр дайралт хийсэн тохиолдолд бид нэн даруй, шийдэмгий хариу арга хэмжээ авч Хойд Солонгосын дэглэмийг мөхөөх болно” хэмээсэн аж.
Эх сурвалж: Korea Times
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цөөн коммунист дэглэмтэй улс дэлхийд үлдсэн тэд бүс нутагтаа заналхийлж байгааг устгавал дэлхий амар амгалан болно 90 ээд онд европт хөгжлөөр хоцорч ядуурсан 10 аад улс коммунист дэглэмээс гарч одоо өндөр хөгжилд хүрч европын холбоонд элсэж иргэд нь хангалуун амьдарцгааж байна
МАШ САЙХАН ЮМ БОЛОХНЭЭ КИМЧИНҮҮД ЦАГААН БУДААНУУД ЗОДОЛДОХНЭЭ ЗҮГЭЭР Л НЭГДЭЧИХЭЭЧ
Бэлчээрт адуу янцгаахад хашаанд илжиг орилно гэгчээр чи дутсан бай, хоёр улс эвдрэлцвэл юу болдгийг харж мэдэрч л баймаар юм. Тэнэг хогнууд дүүрэн хорвоо юм аа гэж. Манайд бүүр ч их юм шиг.