Нийгэм мэдээ

"17.30-19.30 цагийн хооронд дахин цахилгаан хязгаарлана"

НЭМЭЛТ: 13.55 цаг

Цахилгаан эрчим хүч хэвийн болсон бөгөөд 2022.07.22-ны өдөр буюу өнөөдөр 17:30-19:30 цагийн хооронд 110кВ-ын Мөрөн-Тэлмэнгийн цахилгаан дамжуулах агаарын шугаманд гэмтэл устгах засварын ажил хийгдэх тул цахилгаан эрчим хүч хязгаарлах болсон байна.

Албан байгууллага, аж ахуй нэгжүүд нөөц эх үүсвэрээ бэлдэн, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллана уу.

НЭМЭЛТ: 13.00 цаг

12.25 цагийн байдлаар бүх хэрэглэгчийг цахилгаанд холбож дууссан хэмээн Диспетчерийн үндэсний төвөөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар цахилгаан тасарсан хэрэглэгч байхгүй гэлээ.

Тус байгууллагаас өгсөн албан мэдээллийг танилцуулъя.

Тасралтын мэдээ:

ДҮТ :10:47 цагт импортын урсгал P=222 МВт байх үед Селендум ст-д АРПМ автоматик ажиллаж, АШ-257, 258 тасарч ОХУ-н ЭХС-с тусдаа гарав.

Аваар эсэргүүцэх автоматикуудын үйлчлэлээр нийт P=241.8 МВт-н хэрэглэгчид тасрав.

Тайлбар: 11:45 цагт АШ-257-г, 11:53 цагт АШ-258-г тус тус залгаж ОХУ-н ЭХС-тэй зэрэгцээ ажиллагаанд оруулав. 12:25 цагт бүх тасархай хэрэглэгчийг залгаж дуусав. Тасархай хэрэглэгч байхгүй.


ЭХЛЭЛ: 11.00 цаг

Өнөөдөр өглөө Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн зарим хэсэгт цахилгаан тасарлаа.

"Тосонцэнгэл УСЦ" ТӨХК-иас "ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам гэмтсэн тул цахилгаан тасарсан" гэдэг мэдээллийг цахим орчинд байршуулаад байгаа юм.

Тэгвэл УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Дагдан "ОХУ-ын зүгээс бидэнд мэдэгдэлгүй цахилгаан хязгаарласан. Яаралтай буцаан залгаж байна. Хот даяар цахилгаангүй болоогүй" хэмээлээ.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр Диспетчерийн үндэсний төвийн инженер, техникийн ажилтнууд цахилгаан станцууд дээр яг одоо шуурхай ажиллаж байна. Гэмтэл биш, холболтын асуудал үүссэн гэдэг албан бус мэдээллийг мөн өгч байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ус бас тасарсаншдээ оросоос бас ус авдаг болсон юмуу айлаас хамаарахгүй юм алгаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Танайх руу ус шахдаг насос бас цахилгаанаар ажилдаг шүү

Холбоотой мэдээ

Back to top button